"Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ болов
2021/10/22

10 дугаар сарын 21-ний өдөр Япон Улсын Засгийн газар Японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Монгол Улсын Боловсролын их сургууль дээр зохион байгуулагдаж, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма, БШУ-ны яамны Шинжлэх Ухааны Технологийн Газрын дарга Д. Баттогтох болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилыг зааж сургах, Монозүкүри төвөөр дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг хувийн хэвшлийн байгууллагад дамжуулах зорилготой юм.
Энэ удаад хот хөдөөгийн нийт 40 сургуульд тус бүр 250 ширхэг химийн батарейн туршилтын багц, калориметр болон линзний туршилтын багцыг хүлээлгэн өгсөн юм.
Уг төслөөр дамжуулан өнөөдрийг хүртэл самбар дээр заадаг байсан байгалийн ухааны хичээл бодит туршилт дээр үндэслэн явагдаж монголын хүүхэд багачууд байгалийн ухааны хичээлийг илүү их шимтэн судална хэмээн найдаж байгаагаа Ш.Кикүма хэлсэн үгэндээ дурдав.