“Монгорү Цүүшин” сонинд Элчин сайд Х.Кобаяши болон Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал Г.Тогос нарын ярилцлага нийтлэгдэв. (нийтлэл No.6)
2022/3/23


3 дугаар сарын 17-ны өдрийн “Монгорү Цүүшин” сонины “Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр хийгдэж буй цуврал нийтлэлийн 6 дугаарт Элчин сайд Х.Кобаяши Япон хэв маягийн боловсролыг Монголд нутагшуулж буй Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал Г.Тогостой хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Тус сургуулийн захирал Г.Тогос өөрийн туршлагад үндэслэн сурагч төвтэй сургалт нь чанартай боловсролын гол цөм хэмээн үзэж олон шинэлэг зүйлийг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Япон хэл: https://montsame.mn/jp/read/292987
Монгол хэл: (удахгүй нийтлэгдэнэ)
Япон хэл: https://montsame.mn/jp/read/292987
Монгол хэл: (удахгүй нийтлэгдэнэ)
“Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр хийгдэж буй цуврал нийтлэл энэ удаагийн дугаараар өндөрлөж байгаа хэдий ч цаашид Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй нийгмийн олон салбарын төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж ярилцлагаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.