Элчин сайд М.Такаока Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцав

2017/7/6
    6 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд М.Такаока 1991 оноос хойш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаа, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн 2 газартай танилцав. Ундны усны Гачуурт болон Тэрэлжийн эх үүсвэрт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан худаг, ус түгээгүүр зэрэг ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ард иргэдийн амьдралд амин чухал шаардлагатай усыг түгээж байна.
 

УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон тус компаний
 ажилчдын хамт дурсгалын зураг татуулав



Ундны усны Гачууртын эх үүсвэр


Ундны усны Тэрэлжийн эх үүсвэр