Өмнөговь аймагт Цэций салхин цахилгаан станцын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдав
2017/10/17
10 дугаар сарын 6-ны өдөр, Японы Софтбанк Энержи (SB Energy) болон Монголын Ньюком ХХК хамтран байгуулсан Клин Энержи Ази (Clean Energy Asia) компанийн Өмнөговь аймагт барьж, байгуулсан Цэций салхин цахилгаан станцын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Монгол улсын хэмжээнд хоёр дахь нь болох уг салхин цахилгаан станц нь говийн бүсийн өргөн уудам нутагт ойролцоогоор 700 га газарт байгуулагдсан бөгөөд нийт 25 салхин турбинтай, 50 мегаваттын хүчин чадалтай юм. Мөн уг төсөлд ЖАЙКА-гаас сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагад анх удаа шууд хөрөнгө оруулалт хийсэн болно.
Тус ёслолын арга хэмжээнд оролцсон Элчин сайд М.Такаока “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж, өндөр чанар бүхий дэд бүтцийг бүтээн байгуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад туйлын баяртай байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар нь хоёр орны хамтын ажиллагааны голлох салбаруудын нэг болон байр сууриа бататгана гэдэгт найдаж байна” хэмээн мэндчилгээндээ дурдав.

Цэций салхин цахилгаан станцын салхин турбин

50 мегаваттын хүчин чадалтай Цэций салхин цахилгаан станц

Элчин сайд М.Такаока нээлтийн арга хэмжээний
үеэр мэндчилгээ дэвшүүлж буй нь
Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд оролцож
буй холбогдох албаны хүмүүс