Элчин сайдын сар шинийн мэндчилгээ

2023/2/20
1
  Монголчууд Та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
 
  Улирч буй жилд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр улсад ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойг тохиолдуулан Монгол Улсад 100 гаруй арга хэмжээ  амжилттай зохион байгуулагдсан бөгөөд улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт зэрэг олон салбар дахь түүхээ эргэн харж, хоёр орны харилцаа, хөгжлийн замыг бүтээлцэж буй ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж чадлаа. Энэ утгаараа туулай жилийн босгыг амжилт арвин, итгэл дүүрэн алхан орж байна. Ирж буй жилд ч хоёр орны харилцаа илүү олон салбарт өргөжин тэлж, өөдлөн дэвжихийг хүсэн ерөөж байна.
 
  Туулай бол хурд хүч, хөгжил цэцэглэлт, элбэг дэлбэг, итгэл төгс байхын бэлгэдэл билээ. Энэ жил Та бүхний амьдрал, ажил үйлс галын дөл мэт өөдөө, эрч хүч дүүрэн, элбэг хангалуун, цог хийморьтой байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
  Төр, түмэн олноороо дүүрэн жаргалтай, түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй!
s