Дамжин өнгөрөх ангиллын виз

2019/1/24
  • “Дамжин өнгөрөх” ангиллын виз нь гуравдагч орон руу зорчихдоо Япон улсаар зайлшгүй дамжин явах шаардлагатай тохиолдолд олгогдоно. Дамжин өнгөрөх виз нь Япон улсын хилээр нэвтрэн, нисэх онгоцны буудлын ойр орчмын зочид буудал зэрэгт түр хугацаагаар байрлах тохиолдолд олгогддог. Нисэх буудлын ойр орчмын тодорхой нутаг дэвсгэрт аялаж зугаалах, худалдан авалт хийх, амрахыг зөвшөөрдөг. Харин төрөл садан, найз нөхөд, бизнесийн хамтрагчтай уулзах, нисэх буудлаас зайдуу газар аялах, мөн дараагийн улс руу явах эхний нислэгээс бусад нислэгээр явах тохиолдол нь “дамжин өнгөрөх” ангиллын визийн нөхцөлд хамаарахгүй.
 
  • “Дамжин өнгөрөх” ангиллын виз нь нэг удаагийн (хүчинтэй хугацаа нь 3 сар), хоёр удаагийн (хүчинтэй хугацаа нь 4 сар) гэсэн хоёр төрөлтэй. Японд байх хугацааны тухайд нислэгийн хуваарийг үндэслэн олгоно.
 
Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
  1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна)
       Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын
                     үсэг гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
 
  1. Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү.)
  2. Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг  виз мэдүүлгийн хуудас дээр наах)
  3. Дамжин өнгөрөх нислэгийн тийз ба тийз худалдан авсан төлбөрийн баримт (эх хувь болон хуулбар)
  4. Хамгийн сүүлд зорчих улс нь визтэйгээр зорчих улс байвал, тухайн улсын визний хуулбар