Япон Улсын замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөх тухай
2026/8/31
Япон Улсад зорчих гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор жолоо барьж байгаа гадаадын иргэд зам тээврийн осол гаргах нь ихсэх хандлагатай байна. Япон Улсын Үндэсний цагдаагийн газраас гадаадын иргэдэд чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сурталчлан таниулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Япон Улсын замын хөдөлгөөний дүрмийг Японд ирж буй гаднын иргэдэд тайлбарлан таниулах гарын авлага бэлтгэн гаргаад байна.
2025 оны байдлаар гадаадын иргэний гаргасан зам тээврийн ослоос үүдэн нас барсан, хүнд гэмтсэн тохиолдлын тоо нийт 587, үүнээс амь насаа алдсан тохиолдол 52 байна. Япон Улсад жолоо барихад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, жолооны үнэмлэхийн талаарх үндсэн мэдээлэл, явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч, авто машин болон хоёр дугуйт тээврийн хэрэгсэл жолоодож буй хэн бүхний мэдвэл зохих замын хөдөлгөөний дүрмийг багтаасан бөгөөд та бүхэн сайтар уншиж танилцаад Япон Улсад зорчихдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримталж, аюул осолгүй зорчихыг хүсье.
1.Замын хөдөлгөөний аюултгүй байдлыг мөрдөх (гарын авлага)
2.Замын хөдөлгөөний аюултгүй байдлыг талаар таниулан сурталчлах зурагт хуудас, гарын авлага