“Toyota sales Mongolia” компанийн нээлтийн үйл ажиллагаа

2018/7/10
   6 сарын 18-ны өдөр, “Toyota sales Mongolia” компанийн нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатар хотноо болж өнгөрөв. Тус компани нь Монгол улсад шинэ автомашины зах зээл өргөжиж, засвар үйлчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан, шинэ автомашин болон сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтын үйл ажиллагааг улам эрчимтэй явуулах зорилготойгоор байгуулагдсан юм.
   Нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ Элчин сайд М. Такаока “Монголд явж буй  автомашины дийлэнх нь япон автомашин байгаа бөгөөд энэ нь япон автомашины өндөр чанарыг монголчууд үнэлж байгаагийн илрэл гэж бодож байна. Цаашид ч монголчууд япон автомашиныг улам бүр таашаан хэрэглэнэ гэж найдаж байна” хэмээн баяр хүргэв.


                                            
Холбогдох хүмүүс хундага өргөж буй нь /зүүн гар талаас: “Toyota sales Mongolia” компанийн Захирал Т. Күрахаши, “Иточү” корпорацийн Машин, тоног төхөөрөмжийн компанийн Ерөнхийлөгч М. Имай, Элчин сайд М. Такаока, “Тоёота Мотор” корпорацийн Зүүн Ази, Номхон далайн болон Ойрхи дорнодын бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Н. Мүраками/
  
                                             
          Нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд М. Такаока үг хэлж буй нь