Төслийн бус буцалтгүй тусламжаар олгох тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2019/4/16
3 дугаар сарын 12-ны өдөр, Монгол улсад хэрэгжүүлж буй Төслийн бус буцалтгүй тусламжаар олгох 34 ширхэг хэт авиан аппарат, 1 ширхэг мэс заслын зөөврийн рентген аппаратыг (343 сая орчим иен) Элчин сайд М.Такаока Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.
Эдгээр тоног төхөөрөмж нь Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын эмнэлгүүдэд олгогдох бөгөөд Эрүүл мэндийн сайд, аймгуудын төлөөлөгч нар Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Улмаар, Монголд хүн амын 100 мянга тутамд элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдраар нас барах хүний тоо тус бүр ойролцоогоор 83 болон 14 байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд өндөр тоон үзүүлэлт юм. Мөн элэгний хорт хавдраар нас барах тоогоор Монгол улс 1-т байна.
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь дотор, судас, эх барих, нярайн шинжилгээ төдийгүй хавдрыг эрт илрүүлэхэд үр ашигтай бөгөөд хавдрын эмчилгээг сайжруулахад ч мөн хэрэгтэй хэмээн эрүүл мэндийн байгууллагын олон төлөөлөгчид дурдав.
Эмнэлгийн холбогдох албаны хүмүүст тоног
төхөөрөмжийг хүлээлгэн өгөв