Монгол Улсын Үндэсний номын санд ном хүлээлгэн өгөв
2024/1/17

1 дүгээр сарын 17-ны өдөр, тус Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Т.Катанода Монгол Улсын Үндэсний номын санд зочилж, Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “The Read Japan Project” төслөөс илгээсэн 41 номыг хүлээлгэн өглөө. Уг төсөл нь дэлхийн улс орнуудын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад Японы талаарх англи хэлээр хэвлэгдсэн ном илгээн Японтой холбоотой ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо энэ үеэр эдгээр номыг ашиглан тус номын санг японы болон олон улсын эрдэм шинжилгээний судалгааны гол суурь бааз болгохын төлөө хүчин чармайлт гаргана хэмээв.