Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн номын санд ном хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдав

2023/11/22
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Дэд тэргүүн Ш.Кикүма
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирал Ц.Даваадорж
 11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд Япон сан (THE NIPPON FOUNDATION)-гийн дэмжлэг дор Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “READ JAPAN PROJECT” төслийн хүрээнд ном хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдав.
 Арга хэмжээний үеэр Дэд тэргүүн Ш.Кикүма хэлсэн үгэндээ “Энэ төв байгуулагдсан цагаас хойш Монгол дахь япон хэлний боловсрол, япон соёлын танилцуулга, бизнесийн хүний нөөцийн хөгжил болоод харилцаанд голлох үүргийг тууштай гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн япон хэлний сургалт, япон соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх төв гэдэг утгаараа энэ номын сангаар олон хүн үйлчлүүлдэг. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эдгээр ном нь улс төр, соёл, нийгэм, эдийн засаг зэрэг олон салбарыг хамарсан тул тус номын сангийн үйлчлүүлэгч Та бүхэнд Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно хэмээн найдаж байна” хэмээв.
 Арга хэмжээний үеэр Дэд тэргүүн Ш.Кикүма Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирал Ц.Даваадоржид ном хүлээлгэн өгсөн батламжийг гардуулав.
 Уг төсөл нь дэлхийн улс орнуудын олон байгууллагад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн ном хүлээлгэн өгч Японы талаар илүү өргөн хүрээнд, гүн гүнзгий ойлголт өгөх зорилготой бөгөөд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Номын санд 19 ширхэг ном хүлээлгэн өгөв.
3 Ном хүлээлгэн өгсөн батламжийг гардуулж буй нь