“Тусгай ур чадвартай ажиллах хүч илгээх тогтолцоо болон түүний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл солилцох семинар

2023/3/17
Мэдээлэл солилцох семинар болж буй нь 1
Мэдээлэл солилцох семинар болж буй нь 2
  3 сарын 15-ны өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран “Тусгай ур чадвартай ажиллах хүч илгээх тогтолцоо болон түүний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл солилцох семинарыг зохион байгуулав. Тус Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Т. Катанода “Тусгай ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцооны талаар танилцууллаа.
 
  Семинарт япон хэлний сургуулийн холбогдох хүмүүс зэрэг нийт 120 орчим хүн оролцсон бөгөөд “Тусгай ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцооны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэв.
 
Холбогдох материал:

1.Японд Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих товхимол
2.Гадаад ажиллах хүчин хүлээн авах болон хүртээмжтэй нийгмийг бий болгох үйл ажиллагаа (Япон хэл) (Монгол хэл)
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Захирал Ц. Даваадорж мэндчилгээ дэвшүүлж буй нь