Элчин сайд М.Игавахара Токүшима их сургууль болон АШУҮИС хооронд хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2026/6/5
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Арга хэмжээнд оролцогсдын хамт
 6 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайд М.Игавахара Токүшима их сургууль болон АШУҮИС хооронд хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 Тэрээр хэлсэн үгэндээ, тус хоёр их сургууль 20 жилийн хугацаанд багш, оюутнуудыг харилцан илгээн, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд болон хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид анагаах, эрүүл мэндийн салбар дахь сүүлийн үеийн хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг улам бүр өргөжүүлнэ хэмээн найдаж буйгаа онцлон дурдлаа.