Гэрээт ажилтан (хугацаатай) шалгаруулж авна

2026/9/18
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам гэрээт ажилтан (хугацаатай)
 
1. Ажлын байр, ажил үүргийн ерөнхий агуулга
Ажиллах хэлтэс: Консулын хэлтэс
Гүйцэтгэх ажил: Консулын хэлтсийн үндсэн ажил үүргийг гүйцэтгэх, компьютер дээр ажиллах, бусад байгууллага, хүмүүстэй холбоо барьж ажлын зохицуулалт хийх, япон хэлний бичгийн болон аман орчуулга хийх, бичиг баримт боловсруулах, сонин хэвлэл, цахим орчноос мэдээлэл цуглуулах, орчуулах гэх мэт. Aмралтын өдрүүд, оройн цагаар ажиллах болон албан томилолтоор явуулах тохиолдол байдаг.
 
2. Ажлын цаг
● Даваа - Баасан (Бүх нийтийн баярын өдөр, бусад амралтын өдрүүдэд амарна)
● 09:00-17:45 (Үдийн цайны цаг 13:00-14:00 цаг хүртэл)
 
3. Цалин, нийгмийн даатгал зэрэг
● Боловсрол, ажлын туршлага зэргийг харгалзан дотоод журмын дагуу тогтоож, сар бүр
цалин олгоно.
● Нийгмийн даатгал, цалингийн нэмэгдэл, урамшуулал цалин, цалинтай амралт, илүү
цагийн хөлс олгогдоно.
 
4. Тавигдах шаардлага
● Монгол улсын иргэн байх.
● Их дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх.
● Бие сэтгэцийн хувьд эрүүл, өндөр ёс зүйтэй, ажлын өндөр хариуцлагатай байх.
● Япон хэлний N1 түвшин, эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний япон хэлний чадвартай байх.
● Microsoft Word, Excel, Power Point зэрэг программ ашиглаж чаддаг байх.
● Япон, Монгол улс болон бусад улсад гэмт хэргийн зөрчилд холбогдож байгаагүй.
 
5. Сонгон шалгаруулалт
(1)Бүрдүүлэх материалын жагсаалт
● Анкет (япон хэлээр үйлдэх)
● Иргэний үнэмлэхийн хуулбар.
● Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхийн хуулбар.
● Япон хэлнээс бусад гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын сертификаттай бол түүний хуулбар.
Жич: Англи хэлний өндөр мэдлэгтэй бол давуу тал болно.
 
(2)Материал хүлээн авах хугацаа
2026.10.09 /Баасан/-ны 17:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн тус ЭСЯ-ны цахим шуудангаар (recruit-mn@ul.mofa.go.jp) илгээнэ үү.
Хэвлэмэл бичиг баримт ЭСЯ дээр хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
 
6. Сонгон шалгаруулах дараалал
1-р шат: Бичиг баримтын шалгаруулалт (10-р сарын дундуур)
2-р шат: Бичгийн шалгалт (11-р сарын эхээр)
3-р шат: Ярилцлагын шалгалт (11-р сарын дундуур)
 
Жич: Шалгаруулалтын хариуг материал хүлээж авсан болон шалгалт авснаас хойш ажлын 7 хоногт багтаан мэдэгдэнэ. Мөн дараагийн шалгалтын товыг тухай бүрт нь мэдэгдэнэ.
 
7. Ажиллах хугацаа
2027 оны 1-р сарын эхээс 2029 оны 4 сарын сүүл хүртэл
Жич:Ажлын гэрээнд үндэслэн тогтооно.
 
8. Холбоо барих
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам
Консул, харуул хамгаалалтын хэлтэс
 Утас: 11-320-777 (Дотуур дугаар: 115)