“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд судалгааны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

2021/9/10
1 Элчин сайд Х.Кобаяши
2 БШУ-ны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар
   9 дүгээр сарын 10-ны өдөр, Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд шинээр нийлүүлэгдэх судалгааны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ МУИС-д зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, БШУ-ны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар болон МУИС-ын захирал Б.Очирхуяг нар оролцов.
   2014 оноос хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд, (1)багш бэлтгэх, (2)сургалтын хөтөлбөрийг сайжруулах, (3)сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх замаар инженер технологийн дээд боловсролын байгууллагын чадавхийг сайжруулах, (4)Японд суралцуулах замаар Монголын инженер технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэн сургаж байна.  Өнөөдөр МУИС-д генийн анализ хийх төхөөрөмж болон дрон ашиглан газрын зураглалыг 3D болгох төхөөрөмж зэрэг нийт 8.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 109 нэр төрлийн 148 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан, МУИС нь Японы 18-н их сургуультай хамтарсан судалгаа хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болох юм.
   Тус ёслолын арга хэмжээний үеэр, БШУ-ны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар Японы ард түмэнд талархал илэрхийлэхийн сацуу, эдгээр тоног төхөөрөмжөө ашиглан, Японы их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Х.Кобаяши, тус төслөөр дамжуулан Япон Улсын хөгжлийн түүх, туршлага, сургамжаасаа Монголын ард түмэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна хэмээв.
3 МУИС-ын захирал Б.Очирхуяг
4 Тоног төхөөрөмжийн танилцуулгыг сонсож байгаа Элчин сайд Х.Кобаяши
5