“ШУТИС-Коосэн Технологийн коллежид тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа”
2018/11/2
10 сарын 23-ны өдөр, ШУТИС-ын байранд Япон улсын Засгийн газрын Буцалтгүй тусламжийн хамтын ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болж, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М. Такаока, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Ц. Байгалмаа, ШУТИС-ын захирал Б. Очирбат нар оролцлоо.
Энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд 2014 оны 9 сард Монгол улсын ШУТИС-ийн харьяанд шинээр баригдсан Коосэн сургуулийн дадлагын хичээлд шаардлагатай төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн юм. 2016 онд цахилгааны тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн ба энэ удаад том оврын барилга болон механикийн тоног төхөөрөмжүүд, лабораторийн багаж төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ёслолын үеэр, Элчин сайд М. Такаока мэндчилгээ дэвшүүлэхдээ “Япон загварын боловсролд суурилсан Монгол Коосэн нь Монголын нийгэм, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэн гаргах болно” хэмээв.
Энэ удаад нийлүүлсэн тоног төхөөрөмж нь Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэнг оролцуулан Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гурван Коосэнд ашиглагдах юм.

Япон улсад суралцах оюутнуудтай дурсгалын зураг Элчин сайд М. Такаока мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд М. Такаока ёслолын тууз хайчилж буй нь Тусламжийн тоног төхөөрөмжийг ажиллуулж буй оюутнууд