Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн “Нөхөрлөл” цайны ёслол зохион байгуулагдав
2022/12/21

12 дугаар сарын 14-ний өдөр, Элчин Сайд Х.Кобаяши Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд зохион байгуулагдсан Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн “Нөхөрлөл” цайны ёслолд оролцов.
Энэ арга хэмжээг цайны ёслолыг дэлгэрүүлэх, цайны ёслолоор дамжин олон улсын харилцааны үйл ажиллагаа явуулж буй “Хохокафү” нийгэмлэг Монголд 2018, 2019 онд болон энэ онд 3 дахь удаагаа тус тус зохион байгуулав.
Элчин Сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Япон, Монгол хоёр улс улам нягт хамтран ажиллахад хоёр орны харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд энэхүү соёлыг таниулах арга хэмжээ зохион байгуулах нь нэн ач холбогдолтой. Энд хүрэлцэн ирсэн олон монголчууд цайны ёслолоор дамжуулан Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлж чадах аваас туйлын их баяртай байх болно” хэмээв.
Цайны ёслолын нээлтийн үеэр “Хохокафү” нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Мияаваки Шихо нь Элчин Сайд Х.Кобаяши болон түүний гэргий, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирал Ц.Даваадорж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан Р.Жигжид нарын өмнө цай бэлтгэн тэднийг цайгаар хүндэтгэн дайлсан бөгөөд үргэлжлүүлээд цайны ёслолын нээлттэй семинарын үеэр хүрэлцэн ирсэн монголчуудад цайны ёслолын зан үйл болон үзэл санааг тайлбарлан ярив.
Цайны ёслолоор дамжуулан Монгол дахь Япон соёлыг дэлгэрүүлэх, Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх боломж олгоно хэмээн найдаж байна.