Элчин сайд Х.Кобаяши Тавантолгойн нүүрсний орд болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцав
2020/8/14

8 дугаар сарын 8-9 ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбатын хамт Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөг холбосон нэгдүгээр үе шатны төмөр замын барилгын ажилтай танилцлаа.
Мөн 8 дугаар сарын 9-ний өдөр, Дорноговь аймгийн Мандах суманд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж буй Ерөнхийлөгч Х.Баттулгатай тус төмөр замын бүтээн байгуулалтын ач холбогдол болон Япон Монгол хоёр орны эдийн засгийн талаар санал бодлоо солилцов.