Элчин сайд М.Игавахара “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”ийн 15-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов
2026/11/11
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
Дурсгалын зураг
11 дүгээр сарын 7-ны өдөр, Элчин сайд М.Игавахара “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс төрийн ордонд зохион байгуулсан “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл - 2026” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
Энэхүү хурал нь, тус төв байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан усны нөөц болон байгаль орчны хамгааллын салбарын эрдэмтэн судлаач, инженер, мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодоос өргөнөөр оролцуулж, мэдлэг туршлага солилцохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Нээлтийн ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара, Монгол Улсын байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хүндэтгэл илэрхийлэхийн сацуу усны нөөц болон байгаль орчны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа нь нэн чухал болохыг дурдаж, судалгааны үр дүн болон онол, техникийн мэдлэгийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр энэхүү хурал нь тогтвортой ирээдүйн төлөөх хамтын ажиллагааг улам урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн, Элчин сайд М.Игавахара Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрээс үүдсэн хохирлыг нөхөн сэргээхэд Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хамтран ажиллахыг чухалчилж байгааг дурдаж, түймэрт өртсөн бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Элчин сайдын яам цаашид ч Монгол Улсын байгаль орчны хамгааллын салбар дахь үйл ажиллагааг дэмжин ажиллах болно хэмээв.
Энэхүү хурлыг зохион байгуулсан “Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв” нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2010 оны буцалтгүй тусламжийн хүрээнд (төслийн дээд хэмжээ:756 сая иен хүртэлх) тус төвийн барилга нь баригдаж, 2012 онд Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ жил үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо угтаж буй тус төв нь цаашид ч Монгол Улс дахь цэнгэг ус, байгалийн нөөцийн хамгаалал болон байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны чухал түшиц болон өргөнөөр ашиглагдаж, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдын тус төвийн хөгжил дэвшил, үйл ажиллагааг дэмжин ажиллах болно.