“Тал нутгийн марафон- Ультра Трайл 50км” амжилттай зохион байгуулагдлаа.
2018/9/6
8 сарын 19 нд, Монголын хөнгөн атлетикийн холбооноос 22 дахь удаагийн “Тал нутгийн марафон - Ультра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. 3 км~21км-ийн төрөлд 600 гаруй хүн, “Ультра Трайл” төрөлд 74 хүн Монголын цэлмэг хөх тэнгэрийн дор уудам талд гүйн хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Мөн хагас марафоны эмэгтэй төрөлд түрүүлсэн Мөнхзаяад уралдааны шагнал болох морийг Японы Элчин сайдын зөвлөх Ш. Хаяаши гардуулан өглөө.
Тал нутгийн марафон эхэлж байгаа нь
Уралдааны шагнал болох морь гардуулж байгаа нь
Элчин сайд М.Такаока амжилттай оролцлоо /Зургийн эх сурвалж: Монгол хөнгөн атлетикийн холбоо/