Олон улсын шүүхээр хэлэлцүүлэхийг санал болгож буй нь
2019/1/9

1. БНСУ “Ри Синманы шугам”-ыг тогтоосноос хойш БНСУ-ын тал Такэшимад явуулж буй эзэмших эрхээ батлах, загасны аж ахуй эрхлэх, эргүүлийн усан онгоц руу буудах, барилга байгууламж барих зэрэгт манай улс тухай бүр хатуу эсэргүүцлээ илэрхийлж ирсэн.
(Жич 1) 1954 онд АНУ-ын зүгээс Олон улсын шүүх (ICJ)-ээр хэлэлцүүлэх саналыг БНСУ-ад мөн л санал болгож байв. 1954 онд БНСУ-ад айлчлал хийгээд ирсэн Элчин сайд Ван Флийт (Van Fleet)-ийн бичсэн тайланд “АНУ нь Такэшимаг Японы газар нутаг хэмээн үзэж байгаа боловч энэ асуудлаар Олон улсын шүүх (ICJ)-ээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа ба уг саналыг БНСУ-ад албан бусаар тавьсан” гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
▲ Элчин сайд Ван Флийт (Van Fleet)-ийн бичсэн тайлан (хуулбар)
(Жич 2) Олон улсын шүүх (ICJ) нь зөвхөн маргаанд холбогдогч талууд бүгд уг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлдэг зохион байгуулалттай байдаг. Манай улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн “Хуулийн засаглал”-ыг хүндэтгэх үүднээс 1958 оноос хойш харилцагч улсын зүгээс харилцан тохиролцоонд хүрэлгүйгээр дангаараа манай улсын эсрэг зарга мэдүүлсэн тохиолдолд ч Олон улсын шүүх (ICJ)-ийн шийдвэр нь заавал биелүүлэх хүчинтэйг зарчмын хувьд хүлээн зөвшөөрдөг. Харин Өмнөд Солонгос бол ийм байр суурь баримталдаггүй. Иймээс манай улс дангаараа зарга мэдүүлсэн ч БНСУ өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Олон улсын шүүх (ICJ)-ийн шүүн таслах эрх үүсдэггүй.
‣ Элчин сайд Ван Флийт (Van Fleet)-ийн бичсэн тайлан (PDF)