Такэшимагийн асуудлаарх асуулт ба хариулт

2019/1/9
Rounded Rectangle: Асуулт 1 Олон улсын хуульд аливаа арал аливаа улсын газар нутгаас ойр зайтай байх нь тухайн арлыг эзэмших эрхтэй холбоотой юу?
Rounded Rectangle: Асуулт 2  БНСУ-ын эртний судар бичиг, эртний газрын зурагт Такэшимагийн талаар дурдсан байдаг уу?       
 
Rounded Rectangle: Асуулт 3  “Ан Ён Бок” гэж ямар хүн байсан бэ?      
 
Rounded Rectangle: Асуулт 4  1905 онд Японы Засгийн газар Такэшимаг өөртөө нэгтгэхээс өмнө БНСУ-ын тал Такэшимаг эзэмшиж байсан нотолгоо байгаа юу?      
 
Rounded Rectangle: Асуулт 5 Такэшима нь Каирын тунхагт бичигдсэн “түрэмгийлэл болон сувдаг сэтгэлээс болж булаан эзэлсэн” бүс нутагт багтах юм уу?      
 
Rounded Rectangle: Асуулт 6  Дэлхийн хоёрдугаар дайны дараа Холбоотны хүчний дээд командлал Такэшимаг Япон улсын нутаг дэвсгэрээс хассан уу?      
       
        
 
Rounded Rectangle: Асуулт 1: Олон улсын хуульд аливаа арал өөрийн улсын газар нутгаас ойр зайтай байх нь тухайн арлыг эзэмших эрхтэй холбоотой юу? 
 Хариулт 1  БНСУ-ын тал Үцүрёо арал болон Такэшимаг газарзүйн хувьд ойр гэдэг шалтгаанаар “Такэшима нь газарзүйн хувьд Үцүрёо арлын нэг хэсэг” гэж баталдаг боловч олон улсын хуульд зөвхөн газарзүйн хувьд ойр гэдэг шалтгаанаар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ зүйлийг олон улсын шүүхийн шийдвэр ч харуулсан байдаг.
   Хуучин жишээнээс үзэхэд 1920 оны үед АНУ болон Голланд улсын хооронд Пальмас аралтай холбоотой маргаан үүсэхэд “Ойр байх нөхцөл тухайн хэсэг нутгийг эзэмших эрхийн суурь болно гэх ойлголт нь олон улсын хуулиар үндэслэлгүй (no foundation)” хэмээн шүүхийн шийдвэрт тайлбарласан байдаг. Мөн сүүлийн жишээ хэлэхэд 2007 оны Гондурас болон Никарагуагийн хооронд Карибын тэнгис дэх газар нутаг, далайн маргааны хэргийг шийдвэрлэхдээ Олон улсын шүүх (ICJ) маргааны оролцогч талууд баталж байсан газарзүйн хувьд ойр байх нөхцөлийг эзэмших эрхийн үндэслэл хэмээн хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 2002 онд Индонези болон Малайзын маргалдсан Лигитан арал болон Сипадан арлын хэрэгт харьяалал тодорхой арлаас 40 далайн миль алслагдсан хоёр арлыг харьяалагдах арлууд гэхээс зайлсхийсэн.
Rounded Rectangle: Асуулт 2: БНСУ-ын эртний судар бичиг, эртний газрын зурагт Такэшимагийн талаар дурдсан байдаг уу? 
Хариулт 2  Үгүй, БНСУ-ын тал эртний судар бичиг, эртний газрын зурагт тэмдэглэгдсэн “Үсан арал”-ыг одоогийн Такэшима гэж зүтгэдэг ч энэ нь үндэслэлгүй зүйл юм.
【БНСУ-ын талын “үндэслэл” гэх эртний судрын тухай】
   БНСУ-ын тал эртний судар бичгийн тэмдэглэлд үндэслэн “Үцүрёо” болон “Үсан” гэх 2 арлыг эртнээс мэддэг байсан бөгөөд Үсан арал бол одоогийн Такэшима гэж баталж буй. Гэхдээ Солонгосын эртний судар бичигт дурдсан Үсан арал нь одоогийн Такэшима мөн гэх БНСУ-ын заргыг нотлох үндэслэл олдоогүй билээ.
   Жишээлбэл, БНСУ нь “Сэжун хааны газарзүйн боть” (Geography Section of the Annals of King Sejong's Reign: 1454 он) болон “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа” (Revised and Augmented Edition of the Survey of the Geography of Korea: 1531 он)-нд Үсан, Үцүрёо 2 арал нь Ульжин аймгийн зүүн талын тэнгист байдаг гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэ Үсан арлыг Такэшима гэж зүтгэдэг. Гэвч “Сэжун хааны газарзүйн боть”-д “Шиллагийн үед тус арлыг Үсан аймаг гэж нэрлэсэн, Үцүрёо арал ч гэж нэрлэдэг, тус нутгийн хэмжээ нь 100 хавтгай дөрвөлжин ри юм (新羅時称于山国 一云欝陵島 地方百里)” гэж тэмдэглэсэн. Мөн “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа”-нд “Үсан, Үцүрёо бол уг нь нэг арал юм, тус нутгийн хэмжээ нь 100 хавтгай дөрвөлжин ри гэсэн тайлбар бий (一説于山欝陵本一島 地方百里)” гэсэн байдаг. Түүнчлэн эдгээр ном сударт “Үсан арал”-тай холбоотой ямар нэгэн бодитой зүйл тэмдэглээгүй байсан ба зөвхөн Үцүрёо арлын тухай бичсэн байдаг. Үсан арал нь одоогийн Такэшима биш гэдгийг тодорхой бичсэн Солонгосын эртний ном судар ч байдаг. Жишээлбэл, “Тэжүн хааны түүхэн товчоо (Annals of King Taejong)”-ны 33 дугаар ботид Тэжүн хааны 17 оны              2 дугаар сар (1417 он)-д “Үсан арлаас эргэж ирж хааны түшмэл Ким Ин У тус нутгаас авчирсан том хулс ...-ыг бэлэглэн нутгийн 3 иргэнийг дагуулж ирэв. Тус аралд нийт 15 орчим өрхийн 86 эрэгтэй, эмэгтэй оршин суудаг” (按撫使金麟雨還自于山島 獻土産大竹水牛皮生苧綿子撿撲木等物 且率居人三名以来 其島戸凡十五口男女并八十六) хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл Такэшимад хулс ургадаггүй бөгөөд 86 хүн оршин суух боломжгүй юм.
   БНСУ-ын тал “Солонгосын талаарх материалын цуглуулга” (1770 он) болон бусад эх сурвалжид “Үцүрёо, Үсан арлууд нь Үсан мужийн газар нутагт ордог бөгөөд Үсан арлыг япончууд Мацүшима гэж нэрлэдэг” хэмээн бичсэн байдаг гэх боловч 18 дугаар зууны сүүл үеэс хойших эдгээр судар бичгүүдэд үлдсэн тэмдэглэл нь 1696 онд Японд хууль бусаар очсон Ан Ён Бок гэгч загасчны өгсөн баттай бус мэдүүлэгт үндэслэсэн байдаг (Асуулт ба хариулт 3-ыг харна уу). Мөн 18, 19 дүгээр зууны ном судрын зохиогчид “Үсан нь япончуудын хэлдэг Мацүшима” гэж тэмдэглэсэн байдаг ч энэ нь “Сэжун хааны газарзүйн боть” (15 дугаар зуун)”, “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа” (16 дугаар зуун)-нд дурдагдсан Үсан нь Такэшима гэсэн үг биш.

【БНСУ-ын тал “үндэслэл” (жич) болгож буй эртний газарзүйн зургийн тухай】

   БНСУ-ын тал 16 дугаар зуунаас хойших Солонгосын газрын зурагт Такэшимаг Үсан арал хэмээн дүрсэлсэн байдаг хэмээн маргадаг ч өнөөг хүртэлх Солонгосын газарзүйн зургуудад дүрслэгдсэн Үсан арлын аль нь ч Такэшима биш юм.
   (Жич) Нэмж дурдахад олон улсын хуулиар газрын зураг нь гэрээ конвенцын хавсралт биш л бол газар эзэмших эрхийн үндэслэл болдоггүй бөгөөд хэдий хавсралт байсан ч тухайн гэрээнд орсон талын байр суурь нь тус гэрээ конвенцын үг өгүүлбэрээр илэрхийлэгддэг ба газрын зураг нь нэмэлт нотолгоо төдий утга агуулгатай байна гэж тогтсон байдаг.
   Жишээлбэл, “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа” (1531 он)-ны хавсаргасан “Солонгосын 8 мужийн газрын зураг”-т Үцүрёо болон “Үсан арал” гэсэн 2 арал тэмдэглэгдсэн байдаг. Хэрэв БНСУ-ын талын баталдаг шиг “Үсан арал” нь Такэшимаг хэлж байгаа бол энэ арал нь Үцүрёо арлын зүүн талд Үцүрёо арлаас хавьгүй жижиг арал мэтээр дүрслэгдэх учиртай. Гэвч энэ газрын зурагт байгаа “Үсан арал” нь Солонгосын хойг болон Үцүрёо арлын дунд байрладаг ба Үцүрёо аралтай бараг ижил хэмжээтэйгээр дүрслэгдсэн байна. Иймээс энэ “Солонгосын 8 мужийн газрын зураг”-т байгаа Үсан арал нь Үцүрёо арлыг 2 арал хэмээн дүрсэлсэн тохиолдлын нэг нь, эсвэл санаанаасаа зохиосон арал бөгөөд, Үцүрёо арлаас зүүн зүгт алс хол зайд байрлах Такэшима арал бол биш юм.
 
 
                                                   「新増東国輿地勝覧 八道総図」(写し) 
 
▲ “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа”-нд хавсаргасан “Солонгосын 8 мужийн газрын зураг” (хуулбар)


 
   18 дугаар зуунаас хойших Солонгосын газрын зурагт Үцүрёо арлын зүүн талд Үсан арлыг дүрсэлсэн тохиолдол ч байдаг. Гэхдээ тэр Үсан арал нь одоогийн Такэшима биш.
   Жишээлбэл, 1711 онд хийсэн Пак Сок Чханы Үцүрёо арлын эргүүлтэй холбоотой “Үцүрёо арлын газрын зураг”-т Үцүрёо арлын зүүн талд “Үсан арал” дүрслэгдсэн байдаг ба тэнд “Үсан хэмээх аралд Хэжан хулсны талбай” гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ “Хэжан” гэж Мэдакэ (хулсны төрөл)-г хэлж байгаа бөгөөд усан дээрх хадан цохионоос бүтсэн арал болох Такэшимад тиймэрхүү ургамал огт ургадаггүй учраас энэ Үсан арал бол Такэшима биш юм. Мөн Үцүрёо арлаас зүүн тийш ойролцоогоор 2 км газарт байдаг Чукто (японоор Чикүшё) (жич)-д Мэдакэ шигүү ургадаг. Иймээс “Үцүрёо арлын газрын зураг”-т дүрсэлсэн “Үсан арал” нь Чикүшё гэж ойлгож болох юм.
 
   (Жич) Чикүшё: Үцүрёо арлаас зүүн тийшээ 2 км-т байдаг жижиг арал.
 
  
                                                     https://www.mofa.go.jp/files/000092401.gif 
 
                                ▲ Тэнгисийн цэргийн усзүйн хэлтсийн Үцүрёо арлын тойм зураг


 
   БНСУ-ын алдарт газрын зураг зохиогч Ким Чон Хогийн бүтээл гэгддэг “Чонгутогийн газрын зураг” (Cheonggudo: 1834 он)-ийн “Үцүрёо арлын газрын зураг”-т ч мөн адил Үцүрёо арлаас дорно зүгт “Үсан” хэмээн тэмдэглэсэн урт босоо арлыг дүрсэлсэн байдаг.
   Энэ газрын зурагт периметрээр нь масштабын шугам (1 масштабын шугам Солонгосын 10 Ри буюу ойролцоогоор 4 км)-ыг тэмдэглэсэн байдаг тул зайг мэдэх боломжтой ба Үцүрёо арал болон Үсан арал нь ойролцоогоор 2-3 км-ийн зайтайгаар дүрслэгдсэн нь, мөн арлын хэлбэр энд дүрсэлсэн Үсан нь Үцүрёо арлаас зүүн зүгт 2 орчим км-т байдаг Чикүшё арал гэдэг нь тодорхой юм (Такэшима нь Үцүрёо арлаас 90 орчим км-ийн зайтай байрладаг).
   Өөрөөр хэлбэл, 18 дугаар зуунаас хойш Солонгосын газрын зурагт дүрсэлсэн Үсан нь “Чикүшё”-г хэлдэг гэж ойлгож болох юм.

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092402.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

▲ “Чонгутогийн газрын зураг” (1834 он)-ийн “Үцүрёо арлын газрын зураг” (Тэнригийн их сургуулийн дэргэдэх Тэнригийн номын сангийн сан хөмрөгөөс) Хуулбарлан нийтлэхийг хатуу хориглосон.

 
   Үцүрёо арлаас зүүн зүгт 2 км-ийн зайд орших Чикүшёг Үсан мэтээр харуулсан газрын зургийг орчин үед ч мөн хийж байна. 1899 онд Солонгосын хаант улсын шинжлэх ухааны хэвлэлийн газраас гаргасан “Тэхан чондо” (Солонгосын бүрэн газрын зураг) нь өргөрөг, уртрагийн шугамыг оруулсан орчин үеийн газрын зураг бөгөөд “Үсан”-ыг Үцүрёо арлын дэргэд байрлалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ Үсан ч мөн Чикүшё бөгөөд өнөөгийн Такэшима биш юм.
 

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092403.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

▲ “Тэхан чондо” (Солонгосын бүрэн газрын зураг) (Тоёо бүнкогийн сангийн сан хөмрөгөөс)
 
Такэшимагийн талаар мэдсэн нь (БНСУ Такэшимагийн талаар мэдсэн нь)
 
 
Rounded Rectangle: Асуулт 3: “Ан Ён Бок”гэж ямар хүн байсан бэ? 
 
Хариулт 3:  Ан Ён Бок нь 1693 онд Үцүрёо арлыг (тухайн үеийн япон нэр нь “Такэшима”) зорин загасчилж явах үед Ооя хэмээх худалдаачны гэр бүлийн туслах түүнийг Японд хүргэсэн бөгөөд 1696 онд Тоттори гүнлэгийн эсрэг гомдол гаргахаар өөрийн хүсэлтээр Японд дахин ирсэн хүн. Гэхдээ үүний дараа Ан Ён Бок зөвшөөрөлгүй гадаад улсад зорчсон хэмээн Солонгост байцаагдсан байдаг. Байцаалтын үеэр Ан Ён Бок Үцүрёо арал дээр япончуудтай таарч тэднийг хил зөрчсөн хэмээн буруутгасан, мөн япончууд Мацүшимад амьдардаг тухай сонсоод тэдэнд Мацүшима бол “Часан арал” бөгөөд мөн л манай улсын газар нутаг гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн. Түүнээс хойш Солонгосын ном сударт Үсан арлыг өнөөгийн Такэшиматай холбох тэмдэглэл гарах болсон.
   БНСУ-ын тал Ан Ён Бокийг байцаах үед өгсөн энэхүү мэдүүлгийг Такэшимаг эзэмших эрхтэй болохын нэгэн үндэслэл хэмээн ашигладаг.
   Ан Ён Бокийн энэхүү мэдүүлэг нь “Сүгжун хааны тэмдэглэл” (the Annals of King Sukjong)-ийн Сүгжуны 22 он (1696 он)-ы 9 дүгээр сарын хэвлэлд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэхдээ энэхүү материал (Сүгжуны 23 оны 2 дугаар сарын тэмдэглэл)-аас үзвэл, тухайн үеийн Солонгос улс нь Ан Ён Бокийн үйлдэлтэй ямар нэгэн хамааралгүй бөгөөд энэ үйлдэл нь Солонгосын Засгийн газрыг төлөөлөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг (Нэмэлт 1-ийг харна уу). Түүнээс гадна Ан Ён Бокийн мэдүүлгийн тухайд, бодит байдалтай үл нийцэх олон дүрслэл байдаг бөгөөд үнэмшил төрүүлэхгүй тал байдаг (Нэмэлт 2-ыг харна уу).
 
  • Нэмэлт 1: Ан Ён Бок Солонгос улсыг төлөөлөхгүй
   Доорх баримтуудаас Ан Ён Бок Солонгос улсыг төлөөлөөгүй нь тодорхой байна.
   “Сүгжун хааны тэмдэглэл”-д Ан Ён Бокийн Японд ирсэн тухай доорх маягаар тэмдэглэгдсэн байдаг.
   “Тоннэгийн түшмэл Ли Сэ Чэ хаанд айлтгахдаа Цүшимагийн элч (жич) “Өнгөрсөн жил танай улсын хүн гомдол гаргахыг завдсан нь танай ордны зарлиг байсан уу? (去秋貴国人有呈単事出於朝令耶)” гэж асуусан. Үүний хариуд Ли Сэ Чэ “Хэрвээ ямар нэг мэдүүлэх зүйл байх аваас албаны орчуулагчийг Эдо руу илгээнэ, бид хэн нэгэн харанхуй бүдүүлэг загасчинг илгээнэ гэж үү. (若有可弁送一訳於江戸 顧何所憚而乃送狂蠢浦民耶)” хэмээсэн байдаг. …Солонгосын Хил хамгаалах зөвлөлөөс “…салхинд туугдсан бүдүүлэг ард юу хийсэн ч бай энэ тухай Солонгосын хаант засаг энэ талаар хамааралгүй (…至於漂風愚民 設有所作為 亦非朝家所知)” хэмээн мэдэгдсэн. Ийм агуулга бүхий хариутай хаан танилцаж зөвшөөрсөн байдаг (請以此言及館倭允之)’ (Сүгжун хааны 23 оны 2 дугаар сарын тэмдэглэл).
   Энэ тухай Ёслолын яамны дэд сайд Ли Сон Пакаас Цүшимагийн засаг даргад илгээсэн захидалд ийнхүү өгүүлсэн байдаг:
“Өнгөрсөн жил далайн давлагаанд түрэгдэн газардсан хүний тухайд, далайн эрэг орчмын оршин суугчид завиа ашиглан амь залгуулдаг ба тэд далайн шуурганд өртөх үед давлагаанд түрэгдэн даруй хилийн цаадах танай улс руу хүргэгддэг (昨年漂氓事濱海之人率以舟楫為業颿風焱忽易及飄盪以至冒越重溟轉入貴国). …Хэрэв ийм хүн гомдол гаргасан бол тэрээр хуурамч бичиг баримтын хэргээр яллагдана (…若其呈書誠有妄作之罪). Тиймээс хуулийн дагуу хэдийн цөлж шийтгэсэн (故已施幽殛之典以為懲戢之地).”
 
   (Жич) Цүшима нь Эдогийн үед Солонгостой дипломат харилцааны болон худалдаа арилжаа явуулдаг гол гарц нь байв.
 
   Нэмж дурдахад хэдийгээр Ан Ён Бокийн хөлөг онгоц нь “Солонгос улсын Үцүрёогийн хоёр арлын татвар ногдуулах асуудал хариуцсан ерөнхий газар. Түшмэл Ан хөлөг онгоцонд явж байна” гэсэн бичиг бүхий тугтай байсан ч өөрийгөө “Үцүрёо, Үсан хоёр арлын татварын ерөнхий байцаагч” хэмээн нэрийдэж байсан нь санаанаас зохиосон албан тушаал бөгөөд өөр хүний нэр барьснаа Ан Ён Бок өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Ан Ён Бок нь өөрийгөө “татвар хураах албаны дарга” мөн “татварын байцаагч” хэмээсэн нь Үцүрёо болон Үсан арлын татвар хураагчийн дүр эсгэдэг байв. Ан Ён Бок нь Үсан арлыг хүн суурьшсан том арал хэмээн буруу тооцож байсан бололтой.
 
  • Нэмэлт 2: Ан Ён Бокийн мэдүүлгийн үнэн зөв байдал
   Ан Ён Бокийн мэдүүлэг маш олон зөрчил агуулах бөгөөд үнэмшил төрүүлэхээргүй.
   Ан Ён Бок Японд хоёр ч удаа очсон байдаг. Анх 1693 онд түүнийг Үцүрёо арал (тухайн үеийн Японы нэр нь “Такэшима”) орчимд загас барьж чадаагүйн нотолгоо болгон Японд дагуулж ирсэн бол 2 дахь удаагаа 1696 онд Тоттори гүнлэгт гомдол мэдүүлэхээр хууль бусаар нэвтэрч улмаар Тоттори гүнлэгээс хөөгдөж байв. “Сүгжун хааны тэмдэглэл”-д үлдсэн Ан Ён Бокийн мэдүүлэг нь хөөгдөж ирснийхээ дараа Хилийн хамгаалах газарт өгсөн түүний байцаалтын товч агуулга юм. Энэ тэмдэглэлийг үзвэл, Ан Ён Бок эхлээд Японд очиход Үцүрёо, Үсан арлыг Солонгосын эзэмшил нутаг болгох агуулга бүхий захидлыг Эдогийн Засгийн газраас авсан боловч Цүшима гүнлэгийнхэн түүнээс энэ бичиг баримтыг булаан авсан гэсэн байдаг. Гэхдээ Ан Ён Бокыг Японд авч ирсний дараа Цүшимагаар дамжин хөөн гаргасны дүнд Япон ба Солонгосын хооронд Үцүрёо арлын эрэг дагуу загасчлах асуудлаар хэлэлцээ эхэлсэн. Тиймд энэ хэлэлцээ эхлэхээс өмнө буюу түүнийг Японд ирсэн 1693 онд Эдогийн Засгийн газар Үцүрёо болон Үсан арлыг Солонгосын газар нутаг мөн гэсэн бичиг гаргах боломжгүй байсан.
   Мөн 1696 оны 5 дугаар сард Японд ирэх үед Үцүрёо аралд олон япон хүн байсан гэж Ан Ён Бок хэлсэн гэдэг. Гэхдээ мөн оны 1 дүгээр сар гэхэд Японы Засгийн газар хэдийнээ Үцүрёо арал руу зорчихыг хориглосон шийдвэр гаргаж Тоттори гүнлэгт уламжилсан байсан ба Ооя болон Мүракавагийн гэр бүлийнхэнд өгсөн “зорчих зөвшөөрөл”-ийг эргүүлж авсан байдаг. БНСУ-ын тал Ан Ён Бокийн энэхүү мэдүүлэгт тулгуурлан 1696 онд Ан Ён Бок Японд зорчсоны улмаас Эдогийн Засгийн газар япончуудыг Үцүрёо арал руу зорчихыг хориглох шийдвэр гаргасан мэтээр батлахыг оролддог боловч Ан Ён Бок ирсэн нь Бакуфүгийн Үцүрёо арал руу зорчихыг хориглосноос хойш 4 сарын дараах явдал юм.
   Ан Ён Бок эх орондоо эргэн ирсний дараа байцаагдаж байхдаа япон хүнээс “Мацүшима бол Үсан арал. Энэ манай улсын газар. Яагаад та нар энд амьдарч байна? (松島即子山島、此亦我国地、汝敢住此耶)” гэж шахаж асуусан тухайгаа мэдүүлсэн. Тэр жил япон хүн Үцүрёо арал руу яваагүй байсан учраас ингэж ярьсан нь үнэнд нийцэхгүй. Мөн Ан Ён Бок Үсан аралд хүн амьдарч болохоор газар гэж бодож байсан бололтой. Ан Ён Бок 1693 онд Үцүрёо арал орчимд загасчилж байхдаа бусад загасчидаас Үцүрёо арлаас зүүн хойд зүгт байдаг арлыг Үсан гэж заалгасан (“Такэшима тэмдэглэл”) бөгөөд Японд хүргэгдэн ирэх үед “Үцүрёо арлаас хавьгүй том арал”-ыг харсан гэж хэлжээ (“Пёнрэ Чипьё” (Byeonrye Jibyo)). Ан Ён Бок “Мацүшима бол Үсан арал” гэж хэлсэн нь 1693 онд Японд хүргэгдэн ирэх үедээ олж мэдсэн Мацүшима (Өнөөгийн Такэшима) хэмээх нэрийг Солонгосын хувьд эртнээс нэрлэж заншсан Үсан аралтай холбосон хэрэг гэж ойлгогдох бөгөөд “Мацүшима бол Үсан арал” гэж хэлэх нь нэршлийн хувьд төөрөгдсөн хэрэг бөгөөд үнэн хэрэгтээ өнөөгийн Такэшиматай огтхон ч холбоогүй билээ.
 
Такэшимагийн талаар мэдсэн нь (БНСУ Такэшимагийн талаар мэдсэн нь)
Үцүрё арал руу зорчихыг хориглосон нь (Ан Ён Бокийн мэдүүлэг ба түүний эргэлзээтэй асуудлууд)
 
Rounded Rectangle: Асуулт 4: 1905 онд Японы Засгийн газар Такэшимаг өөртөө нэгтгэхээс өмнө БНСУ-ын тал Такэшимаг эзэмшиж байсан нотолгоо байгаа юу? 
 
 Хариулт 4: Үгүй. БНСУ-ын талаас Такэшимаг эзэмшиж байсан бодитой нотолгоог гаргаж байгаагүй.
   Жишээлбэл, БНСУ-ын тал “Сэжун хааны газарзүйн боть” (1454 он), “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа” (1531 он) зэрэг Солонгосын эртний ном сурвалжид нэр нь гардаг “Үсан” арлыг Такэшима хэмээн үзэж эртнээс өөрийн орны газар нутаг байсан хэмээн үздэг.
   Гэхдээ Солонгосын эртний ном сурвалж болон эртний газрын зурагт байдаг Үсан арал нь Үцүрёо арлын өөр нэг нэр, эсвэл 18 дугаар зуунаас хойших газрын зурагт дүрсэлсэн Үсан арлын нэгэн адил Үцүрёо арлын зэргэлдээ орших өөр жижиг арал “Чикто” (япон нэр нь Чикүшё) бөгөөд Такэшима бол биш юм.

Такэшимагийн талаар мэдсэн нь (БНСУ Такэшимагийн талаармэдсэн нь)
Асуулт ба хариулт 2: БНСУ-ын эртний ном, судар бичиг, газрын зурагт Такэшимагийн талаар тэмдэглэсэн байдаг уу?

   Мөн БНСУ-ын тал “Солонгосын хаант улсын 41 дүгээр зарлиг” (1900 он) (жич)-аар Үцүрёо аралд сум байгуулан “Үцү арлын сум”-ын захирах бүс нутгаар “нийт Үцүрёо арал ба Чукто, Сокто” гэж заасан байдаг. Энэ “Сокто ” нь “Докдо” (Такэшимагийн солонгос нэршил)-г хэлж буй хэрэг хэмээн зүтгэдэг.
   Гэхдээ БНСУ-ын талаас “Сокто (Иши-жима)”-г Такэшима мөн гэх тодорхой үндэслэл гаргаагүй. Хэрэв хаант улсын зарлигт дурдагдсан Сокто (Иши-жима) нь Такэшимаг хэлж байгаа гэж бодлоо ч хааны зарлиг гарахаас өмнө ба хойно Солонгосын хаант улс Такэшимаг бодитоор удирдаж байсан тухай бодит баримт үгүй бөгөөд БНСУ-ын эзэмших эрх тогтсон байсан гэж хэлэх боломжгүй.

Такэшимаг Шиманэ мужид нэгтгэн нийлүүлсэн нь 5 болон 6.

   (Жич) 1882 онд Солонгосын Засгийн газар Үцүрёо арлын талаар 470 жилийн турш баримталж ирсэн “Эзгүй арлын бодлого”-оо цуцалж Үцүрёо арлыг эзэмшихээр болсон. Түүнээс хойш Үцүрёо аралд олон япон хүн амьдарч байсан учраас 1900 оны 6 дугаар сард Японтой хамтарсан судалгаа хийсэн. Солонгосын хаант улс (Солонгос нь 1897 оны 10 дугаар сард улсынхаа нэрийг Солонгосын хаант улс хэмээн өөрчилсөн) “Зорчих гадаадын иргэн, худалдаачидтай холбоо тогтоохыг хялбарчлах” шаардлагатай хэмээн үзсэний үндсэн дээр тэрхүү хамтарсан судалгааны тайлан (“欝島記”: Үцү арлын тэмдэглэл)-г ашиглан 1900 оны 10 дугаар сард Хаант улсын 41 дугаар зарлигаар “Үцүрёо арлын нэрийг Үцү арал хэмээн өөрчлөн арлын ажил үүрэг гүйцэтгэгчийг сумын захиргаа болгон өөрчлөх”-өөр тогтжээ. Энэ зарлигийн 2 дугаар зүйлд “Үцү арал сум”-д харьяалуулах бүс нутгийг нь “нийт Үцүрёо арал ба Чукто, Сокто” хэмээн заасан. Гэхдээ гэнэт гарч ирсэн энэхүү Сокто хаана байдаг нь тодорхойгүй.
   Нөгөөтэйгүүр, энэ зарлигийг гаргахаас өмнө хийсэн дээрх хамтарсан судалгааны тайланд Үцүрёо арлыг уртаашаа 70 ри (※ ойролцоогоор 28 км), өргөөшөө 40 ри (※ ойролцоогоор 16 км), тойргийн урт нь 145 ри (…全島長可為七十里 廣可為四十里 周廻亦可為一百四十五里) хэмээгээд Дотоод хэргийн сайд Ли Кон Ха-гийн “Үцүрёо арлын нэрийг Үцү арал хэмээн өөрчилж арлын ажил үүрэг гүйцэтгэгчийг сумын захиргаа болгох тухай хүсэлт” (1900 он)-эд “тус арлын нутаг дэвсгэрийн хэмжээ 80 ри (※ ойролцоогоор 32 км), хөндлөнгөөрөө 50 ри (※ ойролцоогоор 20 км)” гэж бичсэн байдаг. Эдгээрээс харахад Үцүрёо арлаас 90 км зайтай Такэшима нь энэ тойргоос гадна байх бөгөөд Сокто нь Такэшима биш болохыг тодорхой мэдэж болно. Нэмж дурдахад Үцүрёо арлын ойр орчим (хэдхэн км-ийн зайтай)-д Чикүшё болон Каннон гэх харьцангуй том арлууд байдаг бөгөөд эдгээр арлуудыг хэлж байсан байх магадлал ч бий.

   1 япон ри = 10 орчим солонгос ри = 4 км орчим


Rounded Rectangle: Асуулт 5: Такэшима нь Каирын тунхагт бичигдсэн “сувдаг сэтгэлийн улмаас түрэмгийлэл эзэлсэн” бүс нутагт багтах уу? 
 
Хариулт 5: Үгүй, тийм биш.
   БНСУ-ын тал дэлхийн хоёрдугаар дайны дундуур АНУ, Англи, Хятадын гурван тэргүүний гаргасан “Каирын тунхаг” (1943 он)-т “сувдаг сэтгэлийн улмаас түрэмгийлэл эзэлсэн” гэх бүс нутагт Такэшима багтдаг гэж баталдаг. Гэхдээ Такэшима нь хэзээ ч БНСУ-ын газар нутагт багтаж байгаагүй бөгөөд Япон улс 17 дугаар зууны хагас гэхэд уг газар нутгийг эзэмших эрхээ баталгаажуулан бол 1905 оны Засгийн газрын тогтоолоор Такэшимаг Шиманэ мужид нэгтгэн нийлүүлснээр газар нутгийг эзэмших үзэл санаагаа дахин нотолж, түүнээс хойш ч тайванэ байдлаар үргэлжлүүлэн захиран тохинуулж байв. Энэ бүхнээс харахад ч Такэшима нь Япон улс БНСУ-оос булаан эзэлсэн бүс нутаг биш болох нь тодорхой байгаа юм.
   Нэмж дурдахад угаасаа дайны дараа газар нутгийг зохицуулах асуудлыг нь эцсийн байдлаар энхийн гэрээ болон бусад олон улсын гэрээ, хэлэлцээрээт тулгуурлан шийдвэрлэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны тухайд, энэ дайны дараа Японы газар нутгийг хууль ёсоор тогтоосон нь Сан-Францискогийн Энхийн гэрээ бөгөөд Каирын тунхаг нь Японы газар нутгийг эцсийн байдлаар шийдвэрлэн зохицуулах хууль эрхзүйн үйлчлэл агуулаагүй юм. Сан-Францискогийн Энхийн гэрээнд Такэшимаг манай улсын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

 ‣ Сан-Францискогийн Энхийн гэрээн дэх Такэшимагийн зохицуулалт

Rounded Rectangle: Асуулт 6: Дэлхийн хоёрдугаар дайны дараа Холбоотны хүчний дээд командлал Такэшимаг Япон улсын нутаг дэвсгэрээс хассан уу?
 Хариулт 6: Үгүй, тэгээгүй. Холбоотны хүчний дээд командлалд газар нутгийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл байгаагүй.
            Холбоотны хүчний дээд командлалын 677 дугаар санамж бичиг (SCAPIN No. 677) (нэмэлт 1-ийг үзнэ үү) болон тус командлалын 1033 дугаар санамж бичиг (SCAPIN No. 1033) (Хавсралт 2-ыг үзнэ үү)-ээр Такэшима нь Японы нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнээс хасагдсан хэмээн БНСУ-ын тал  зүтгэдэг. Гэхдээ БНСУ-ын талын тайлбар дотроо дурдаагүй боловч БНСУ-ын талын баталж буй үндэслэлийн аль ч захирамжид “Газар нутгийн харьяаллын талаарх эцсийн шийдвэртэй холбоотой Холбоотны бодлогыг илтгэнэ хэмээн ойлгож болохгүй” гэдгийг тодорхой заасан байдаг бөгөөд БНСУ-ын талын байр суурь нь огт байх боломжгүй зүйл юм.
   Уг дайны дараа манай улсын газар нутгийг хуулийн дагуу тогтоосон баримт бичиг нь Сан-Францискогийн Энхийн гэрээ (1952 онд хүчин төгөлдөр болсон) билээ. Тийм ч учраас уг гэрээ хүчин төгөлдөр болохын өмнө Холбоотны хүчний дээд командлал Такэшимаг хэрхэн үзэж байсан нь Такэшимагийн эзэмших эрхэд нөлөөлөхгүй гэдэг нь бодит байдлаас харсан ч, олон улсын хуулийн үүднээс ч тодорхой юм.
  • Нэмэлт 1: SCAPIN No. 677-гийн тухай
    1946 оны 1 дүгээр сард Холбоотны хүчний дээд командлал SCAPIN No. 677-гоор тодорхой бүс нутагт Япон улсын Засгийн газрыг улс төрийн буюу захиргааны эрх хэрэгжүүлэхийг болон хэрэгжүүлэхээр төлөвлөхийг түр зогсоох захирамж гаргах үед түүний 3 дугаар зүйлд “Энэ захирамжаар Япон улс нь 4 том арал (Хоккайдо, Хоншүү, Кюүшүү, Шикокү) болон 1,000 орчим жижиг зэргэлдээх арлыг багтаана хэмээн заасан. Уг жижиг зэргэлдээх жижиг арлууд нь Цүшима болон хойд өргөргийн 30 хэмээс хойш байрлах Рюүкюү (Нансэй) арлууд (Күчиношимаг оролцуулахгүй)-ыг багтаах ба дараах арлуудыг оролцуулахгүй” хэмээгээд Үцүрёо болон Чежү арал, Изү арлууд, Огасавара арлууд зэргээс гадна Такэшимаг мөн багтаасан байдаг.
    Гэхдээ 6 дугаар зүйлд “Энэ захирамжид байгаа аливаа заалт нь Подстамын тунхагийн 8 дугаар зүйлд хэлж буй жижиг арлуудын талаарх эцсийн шийдвэртэй холбоотой Холбоотны улсуудын бодлогыг илэрхийлнэ гэж ойлгож болохгүй” хэмээн тодорхой заасан (Подстамын тунхгийн 8 дугаар зүйл: “Япон улсын бүрэн эрхийн хүрээ Хоншүү, Хоккайдо, Кюүшү, Шикокү болон бидний шийдвэрлэх жижиг арлуудаар хязгаарлагдана”). БНСУ-ын талын тайлбарт энэ асуудлыг огт хөндөөгүй байна.



     
     
    新増東国輿地勝覧 八道図」 
     
     ▲ SCAPIN No. 677 
SCAPIN No. 677 (PDF)
  • Нэмэлт 2: SCAPIN No. 1033-ын тухай
       1946 оны 6 дугаар сард Холбоотны хүчний дээд командлал SCAPIN No. 1033-аар Японы загасны аж ахуй болон халим агнахыг зөвшөөрсөн бүс (МакАртурын шугам хэмээх)-ийг томсгох үед 3 дугаар зүйлд “Японы хөлөг онгоц мөн түүний хөлгийн багийн гишүүдийг Такэшимагаас 12 миль ба түүнээс дотогш ойртож болохгүй бөгөөд энэ аралтай ямар нэг байдлаар холбогдохыг зөвшөөрөхгүй” гэж бичжээ.
       Гэхдээ 5 дугаар зүйлд “Энэ зөвшөөрөл нь тухайн бүс нутагт буюу бусад аливаа бүс нутгийн тухайд засаг төрийг тохинуулах эрх, хилийн шугам эсвэл загасны аж ахуй эрхлэх эрхийн талаарх эцсийн шийдвэртэй холбоотой Холбоотон улсуудын бодлогын илэрхийлэл биш.” хэмээн тодорхой заасан байдаг. Энэ талаар ч БНСУ-ын талын тайлбарт огт дурдагдаагүй.
            “МакАртурын шугам”-ыг 1952 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр цуцлах шийдвэр гарсан ба түүнээс 3 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 28-ны өдөр Энхийн гэрээ хүчин төгөлдөр болсноор захиргааны эрхийг цуцлах тушаал зэрэг ч мөн адил зайлшгүй хүчингүй болжээ.
新増東国輿地勝覧 八道図」

▲ SCAPIN No. 1033

Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Такэшима
SCAPIN No. 1033 (PDF)