Шимизү Такэноригийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээн болов

2023/9/13
1
   9 дүгээр сарын 8-ны өдөр, Спортын төв ордонд Шимизү Такэноригийн нэрэмжит эмэгтэй жүдо бөхийн тэмцээн болж өндөрлөлөө.
   Тус тэмцээнд Японоос Күмамотогийн Чүо ахлах сургуулийн сурагчид оролцсон бөгөөд Япон, Монголын баг тамирчдын тулаан ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Тэмцээний дараа хэл, соёлын ялгаанаас үл хамааран нэг нэгнийхээ уран барилдааныг магтан сайшаав.
 Японы уламжлалт спортын нэг жүдо бөхөөр дамжуулан хоёр орны залуучуудын харилцаа улам өргөжинө хэмээн найдаж байна.