Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэлээс Монгол Улсад үзүүлж буй тусламж
2023/9/21

9 дүгээр сарын 19-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт “Цэвэгмаа” жуулчны баазад болсон “45th Takeda Union Rally in Mongolia” уулзалтад оролцов.
Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэл нь Монгол Японы Соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгтэй хамтран ажиллаж, энэ хүрээнд 1998 оноос 25 жилийн турш хөдөө, орон нутгийн сургууль, эмнэлгүүдэд хичээлийн болон спортын хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл олгох зэрэг тусламж үзүүлж, харилцаагаа үргэлжлүүлсээр иржээ.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Биечлэн уулзаж, нэгнээ харж дэмжих нь Япон, Монголын найрамдалт харилцааг холбоход чухал үүрэгтэй. Цаашид энэ харилцаа урт, удаан үргэлжлэх аваас баяртай байх болно” гэв.