Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэлээс Монголд үзүүлж буй тусламж

2024/9/11
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Дэд тэргүүн К.Кондо
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Японы Соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн Ж.Баатарцогт
   9 дүгээр сарын 4-ний өдөр, Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо “Цэвэгмаа” жуулчны баазад болсон “46th Takeda Union Rally in Mongolia” уулзалтад оролцлоо.
   Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэл нь Монгол Японы Соёлын харилцааг дэмжих “Алъяанс” нийгэмлэгтэй хамтран 1998 оноос хойш 26 жилийн хугацаанд 40 гаруй сумдын сургууль, эмнэлгүүдэд хичээл, спортын хэрэгсэл, эм, эмнэлгийн төхөөрөмж олгон тусламж үзүүлж, харилцаатай байсаар иржээ. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Биндэр, Төв аймгийн Баянцогт сумдад дэмжлэг үзүүлэн тусламжийн бараагаа хүргэсэн байна.
   Дэд тэргүүн К.Кондо уулзалтын үеэр “Биечлэн уулзаж, нэгнээ дэмжсэн та бүхний олон жилийн хамтын ажиллагаа Япон, Монгол хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд түлхэц болсон” хэмээн онцлон дурдаад талархал илэрхийллээ.
3 Мэндчилгээ дэвшүүлж буй Takeda Union Rally төслийн ахлагч С.Нарүкава
4 Тусламжийн бараа