Элчин сайд Такаока Хүмүүнлэгийн Их Сурууль дээр лекц уншлаа
2019/5/10
5 дугаар сарын 8-ны өдөр Элчин сайд Такаока Монгол улсын Хүмүүнлэгийн их Сургууль дээр “Японы нэгэн дипломатчийн туулж ирсэн замнал” сэдвээр өөрийн оюутан ахуй цаг хийгээд хэрхэн дипломатч болсон замналыг дурсан ярихын зэрэгцээ Япон улсын гадаад бодлого болон Япон Монголын харилцааны талаар лекц тавилаа. Энэхүү лекцэнд тус Их сургуулийн олон улсын харилцаа, бизнес, сэтгүүл зүйн ангийн нийт 170 гаруй оюутан хүрэлцэн ирж суусан бөгөөд бүгд дор бүрнээ өөрсдийн ирээдүйн ажилын амжилтанд хэрэг болгох үүднээс тун анхааралтай шимтэн сонсож байлаа. Суудал хүрэлцэлгүй зогсоогоороо сонсох оюутнууд ч байсан ба тун сонирхолтой илтгэл лекц болж өнгөрлөө.
Лекц тавьж буй Элчин сайд Такаока Олон оюутан лекцэнд хүрэлцэн ирж сонслоо
Лекцийн дараа оюутнуудтай дурсгалын зураг авахуулав