Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөртэй уулзав

2024/7/30
1
   7 дүгаар сарын 25-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзалт хийв.
 
   Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын сонгуульд гаргасан Ардчилсан намын амжилт болоод, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсонтой холбогдуулан баяр хүргэв. Л.Гантөмөр сайд Эвслийн Засгийн Газрын бодлогын талаар танилцуулахын хамт өнөөг хүртэлх хоёр орны эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг улам хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.
 
   Мөн уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.