Токиогийн Гадаад Судлалын Их сургуулийн монгол хэлний ангийн багш, оюутнууд Элчин сайдын яаманд зочлов

2023/8/14
1 Дурсгалын зураг /Элчин сайд Х.Кобаяши, Токиогийн Гадаад Судлалын Их сургуулийн багш, оюутнуудын хамт/
2 Дурсгалын зураг /Нарийн бичгийн дарга И.Кояма Токиогийн Гадаад Судлалын Их сургуулийн багш, оюутнуудын хамт/
 8 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Токиогийн Гадаад Судлалын Их сургуулийн 2 багш болон тус сургуулийн монгол хэлээр мэргэшиж буй 8 оюутныг хүлээн авч уулзав.
 Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын харилцааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулан, ирээдүйд хоёр оны харилцааг авч явах оюутнуудад урмын үг хэлэв.
 Үүний дараа Нарийн бичгийн дарга И.Кояма оюутнуудад ГХЯ болон Гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын алба, ажлын талаар танилцуулав.
 Хоёр орны залуу үе тэдний харилцаа, харилцан ойлголцол гүнзгийрч, Япон, Монголын харилцаа улам бүр хөгжинө хэмээн найдаж байна.