2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов
2026/8/14
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
Үг хэлж буй Монголын Айкидо Холбооны Ерөнхийлөгч М.Алтанбагана
8 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайдын өргөөнд 2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа уг өргөмжлөлийг доорх 2 байгууллага хүртэв.
Өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээнд тус байгууллагуудын удирдлага, багш болон суралцагсад оролцож, Элчин сайд М.Игавахара тэдний өнөөг хүртэлх гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн өргөмжлөл гардуулав.

- Монголын Айкидо Холбоо
- Монгол дахь Япон Каратэгийн Холбоо
Үг хэлж буй Монгол дахь Япон Каратэгийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Э.Мягмарцог
Үг хэлж буй Монгол дахь ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын дарга К.Мияги
Монголын Айкидо Холбооны хамт
Монгол дахь Япон Каратэгийн Холбооны хамт
Дурсгалын зураг