2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов
2026/11/16
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
“UB Drums” хамтлаг уран бүтээлээсээ толилуулав
11 дүгээр сарын 13-ны өдөр Элчин сайдын өргөөнд 2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа дараах 2 хүн хүртлээ.
Ёслолын арга хэмжээнд өргөмжлөл хүртэгсдийн гэр бүл, хамт олон байлцсан бөгөөд Элчин сайд М.Игавахара тэдний өнөөг хүртэлх гавьяа, зүтгэлийг өндрөөр үнэлэн өргөмжлөлөө гардууллаа.
Ёслолын арга хэмжээнд өргөмжлөл хүртэгсдийн гэр бүл, хамт олон байлцсан бөгөөд Элчин сайд М.Игавахара тэдний өнөөг хүртэлх гавьяа, зүтгэлийг өндрөөр үнэлэн өргөмжлөлөө гардууллаа.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор Пүрэвсүхийн Байгалмаа
- “UB Drums” хамтлагийн үүсгэн байгуулагч Баттөмөрийн Ганхөлөг
Г.Занабазарын нэрэмжид ДУМ-ын захирал П.Байгалмаад өргөмжлөл гардуулав
“UB Drums” хамтлагийн үүсгэн байгуулагч Б.Ганхөлөгт өргөмжлөл гардуулав
П.Байгалмаа захирлаас Элчин сайдад бэлэглэсэн уран бүтээлүүдийг дэлгэн толилуулав
Дурсгалын зураг
