Эрүүл мэндийн яам болон Сисмекс корпорацын хамтын ажиллагааны гэрээг сунгах гарын үсэг зурах ёслолд оролцлоо
2023/9/15
9 сарын 6-ны өдөр цусны шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээг Сисмекс корпорацын Гүйцэтгэх захирал К.Ватанабе, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар шинэчлэн байгуулж, уг ёслолд Япон Улсын элчин сайдын яамны Дэд Тэргүүн Ш.Кикума мэндчилгээ дэвшүүллээ.
Дэд Тэргүүн Ш.Кикума хэлсэн үгэндээ “Хоёр улсын харилцаа зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хөгжих боломжгүй, цаашид ч Японы улсын төр, хувийн хэвшлийнхэн Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү орчин үеийн түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно” гэлээ. Мөн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол улсын эрүүл мэндийн салбарт Япон улсын үзүүлж буй дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд Сисмекс корпорацын чанарын гадаад хяналтын ачаар орон нутгийн эмнэлзүйн шинжилгээний чанар сайжирч, стандартчилагдаж байна гэв.