Элчин сайд М.Игавахара Мүсашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгээс зохион байгуулсан мод тарих өдөрлөгт оролцов

2025/5/8
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Мод тарьж буй Элчин сайд М.Игавахара болон түүний гэргий
 5 дугаар сарын 3-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт Мүсашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгээс зохион байгуулсан мод тарих өдөрлөгт оролцож, сайн дурынхны хамт монгол сакура буюу бүйлсний суулгац тарьжээ.
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулахын сацуу Дэлхийн 2-р дайн төгссөний 80 жилийн ой тохиож буй энэ жил, дайны дараа эх нутаг Япон руугаа харих гэсэн сэтгэл өвөртлөн нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэж, чухал ач холбогдолтой төсөл болохыг цохон тэмдэглэлээ.
  Энэхүү дурсгалын цогцолборыг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.
 
3 Дурсгалын зураг
4 Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон залуучуудын хамт