“Гал түймэр унтраах авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа /Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл хэрэгжсэний дараах хамтын ажиллагаа/”
2017/12/14
12 сарын 13-ны өдөр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй гал түймэр унтраах авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т. Бадрал, Япон улсын Хэргийг түр хамаарагч М. Кикүчи, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга М. Сато болон албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т. Бадрал Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд Монгол улсын гамшигтай тэмцэх салбарт ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Япон улсын Хэргийг түр хамаарагч М. Кикүчи хэлсэн үгэндээ “Монгол орны эдийн засгийн хямралтай энэ үед ОБЕГ өөрийн хүчин чадлаар явуулахад хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан, тусламж үзүүлэх зорилгоор гал түймэр унтраах авто машинуудын засвар үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгч байна. Энэхүү сэлбэг хэрэгслийг нийлүүлснээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгосон гал унтраах машинуудын ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн ажиллагааг хангаж, Улаанбаатар хотын оршин суугчдын аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.” хэмээв.
Япон улсын Хэргийг түр хамаарагч Кикүчи Минорү мэндчилгээ дэвшүүлж буй нь
Холбогдох албаны хүмүүс
Бүрэн засвар, үйлчилгээ хийгдсэн гал унтраах сунадаг шаттай машин

Япон улсын Засгийн газраас гамшигтай тэмцэх салбарт үзүүлсэн томоохон тусламж дэмжлэг
1. “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл /Буцалтгүй тусламж//2001 он/ 739 сая иен
● Гал унтраах 17 машин/үүнд сунадаг шаттай машин, гэрэлтүүлэгч цамхаг бүхий аврах машин, химийн аргаар гал унтраах машин
тус бүр 1 / болон бусад техник хэрэгсэл нийлүүлэх
2. “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гал унтраах тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл” /2011 он/ 840
сая иен
● Усны цистернтэй болон гал унтраах зориулалтын нийт 22 машин нийлүүлэх, сунадаг шаттай машин болон усны цистернтэй
машинуудын ашиглалтын талаархи мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр хангах