Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” гэрэл зургийн үзэсгэлэн
2022/2/25

2 дугаар сарын 24-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнд оролцов.
Уг үзэсгэлэн “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиумтай нэгэн зэрэг зохион байгуулагдаж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяр нээж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Өнөөгийн хоёр орны харилцаа нь хоёр орны төр засгийн болон жирийн иргэдийн зовлон гуниг, баяр баяслаа хуваалцан байж бий болгосон үндэс сууринд тулгуурладаг билээ. Гэрэл зурагт ороогүй ч хоёр орны харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсан хүмүүсийг ч дурсан санахыг хүсч байна” хэмээв.