“Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн үзэсгэлэн

2022/1/21
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 
Бүтээлээрээ шалгарсан Б.Дэлгэр сэтгэгдлээ хуваалцлаа.
  2021 оны 12 дугаар сарын 18 болон 20-24-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон “Нью жуулчин Турс” ХХК–иас хамтран зохион байгуулсан “ Японы тухай миний дурсамж” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн болж өнгөрлөө.
  Уг үзэсгэлэнд 2021 оны 6 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд ирүүлсэн 99 гэрэл зургаас зохион байгуулагч байгууллагуудын сонгон шалгаруулсан 20 гэрэл зураг тавигдсан. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дээрх 20 бүтээлийн эздэд өргөмжлөл гардуулж, дэмжин оролцогч байгууллагуудаас шагнан урамшууллаа. Оролцогчдын төлөөлөл дундаас нэгдүгээр байрт шалгарсан Б.Дэлгэр зураг авах үеийн хөгжилтэй болон хэцүү дурсамжаасаа хуваалцсан ба түүхэн сэдэвчилсэн зургаар шалгарсан Э.Билэгсайхан (Токиогийн Олимпод оролцсон эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн тэмцээний оролцогч) Токиогийн Олимпод оролцсон тухай сэтгэгдэл болон бүтээлийнхээ тухай тайлбарлалаа.
  Үзэсгэлэн 6 өдрийн турш үргэлжлэн олон нийтэд нээлттэй байсан бөгөөд давхардсан тоогоор 478 хүн үзэж сонирхсон байна. Хамтран болоод дэмжин оролцсон байгууллага, хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.
  2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн жил тохиож байна. Хоёр орны найрамдалт харилцааг илтгэсэн олон сайхан бүтээлүүд цаашид ч олноор төрөн гарна хэмээн найдаж байна.
Бүтээлээрээ шалгарсан Э.Билэгсайхансэтгэгдлээ хуваалцлаа.
1-р байр:「Magical Kiyomizu-dera」(Б.Дэлгэр)
2-р байр:「Ginza Night」(Э.Билгүүн)
3-р байр: 「Фүжи уул дахь эрх чөлөөт үзэсгэлэнт хун」(Х.Дэлгэр) 
4-р байр:「Газрын диваажин」(Б.Халиун)
5-р байр:「Нүд」 (Ө.Сүхбаатар)
Түүхэн сэдвээр шагналт байр:「Хүсэл биеллээ」(Ц.Жаргалсайхан)
Түүхэн сэдвээр шагналт байр:「Токио 2020」(Э.Билэгсайхан)
  Уралдаанд ирүүлсэн нийт 99 зураг бүхий видео бичлэгийг эндээс үзнэ үү(боловсруулж байна).