Тэтгэвэр болон Нийгмийн даатгалын талаарх семинар

2019/3/14
    3-р сарын 12-ны өдөр Японы элчин сайдын яам “ЖАЙКА” ОУБ-тай хамтран “Нийгмийн даатгал, тэтгэвэр”-ийн талаар семинар зохион байгууллаа. Одоо хэрэгжиж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн Ито Цүнэто ахлах мэргэжилтэн Япон улсын тэтгэвэрийн тогтолцоо болон Монгол улсын тэтгэвэрийн тогтолцооны ирээдүйн дүр зургийн талаар илтгэл тавьлаа. Тус семинарт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц. Ганцэцэг, Нийгмийн даатгалын газрын холбогдох хүмүүс болон нийт 80 гаруй хүмүүс оролцлоо. Мөн тэтгэвэрийн тогтолцооны талаар оролцогчдоос маш олон асуулт ирсэн бөгөөд энэ нь Монгол улсад тэтгэвэр болон нийгмийн даатгалын талаар олон хүн сонирхож байгаагийн нэг илрэл юм.
 
Тэтгэвэрийн талаар илтгэл тавьж буй Ито мэргэжилтэн
Асуулт тавьж буй иргэд
Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн талаар илтгэл тавьж буй Кикүчи мэргэжилтэн
 
Монголын тэтгэвэрийн тогтолцооны талаар тайлбарлаж
буй НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц. Ганцэцэг

Семинарт оролцсон иргэд