Элчин сайд М.Игавахара Ship for World Youth (SWY) 2025 хөтөлбөрт оролцогчдыг хүлээн авч уулзав

2026/4/24
1
2
 4 дүгээр сарын 22-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газрын Хүүхэд, залуучуудын олон улсын солилцооны Ship for World Youth (SWY) 2025 хөтөлбөрт Монгол Улсаас оролцсон 9 залуучуудыг хүлээн авч уулзав.
 37 дахь удаа зохион байгуулагдсан уг хөтөлбөрт оролцсон Япон зэрэг нийт 12 орны 176 орчим залуучууд 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 13-ны хооронд ойролцоогоор 1 сарын турш усан онгоцон дээр хамт амьдрахдаа олон төрлийн хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээ зэрэгт идэвхтэй оролцсон байна. Монгол Улсаас анх удаа оролцсон энэ хөтөлбөрт 9 монгол залуучууд энэ хугацаанд хэдий хэл, соёлын ялгааг үл хайхран олон сайхан найз нөхөдтэй болж, шинэ зүйл ихийг сурч мэдсэн тухайгаа танилцуулахын зэрэгцээ цаашид Япон, Монголын хооронд гүүр болон ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Элчин сайд М.Игавахара залуучуудад хандан уг хөтөлбөрөөр олж авсан мэдлэг, туршлагаа ирээдүйн сайн сайхны төлөө бүрэн дүүрэн ашиглаж, цаашид аливаа боломжийг алдалгүй, олон зүйлд хүчээ сорьж үзэхийг захин тэдэнд урам өгч байлаа.
 
 Ship for World Youth хөтөлбөрийн цахим хуудас
 https://swy.international/swy37-successfully-completed-the-final-voyage-of-nippon-maru/
 https://www8.cao.go.jp/youth/kouryu/data/pdf/swy_gaiyou2026.pdf
 
3
4