2019 оны Монгол улсад хийгдсэн Японы талаарх судалгаа

2020/4/7
2019 оны 11 дүгээр сард Япон улсын Гадаад хэргийн яам Монгол улсад 18-аас 59 насны нийт 300 хүнээс аман судалгаа хийсэн. Судалгааны товч агуулгыг доор хавсаргав. (жич: өмнө нь 2004 онд хийгдсэн болно.)

Судалгаа (PDF)
  1. Судалгаанд оролцсон хүмүүсийн 87% нь хоёр улсын харилцааны тухайд “маш нөхөрсөг харилцаатай байгаа” эсвэл “ер нь бол нөхөрсөг харилцаатай байгаа” хэмээн хариулж, Японд итгэх итгэлцлийн тухайд 76% нь “бүрэн итгэж болно” эсвэл “ер нь бол итгэж болно” хэмээн хариулжээ.
  2. Дайны дараах 70 жилийн хугацаанд явуулж буй Японы энхтайванч бодлогын талаар юу гэж бодож байна вэ гэсэн асуултанд 82% нь “маш ихээр үнэлж байна” эсвэл “ер нь бол үнэлж байна” хэмээн хариулжээ.
  3. Дэлхийн энх тайвныг хамгаалах, олон улсын дэг журмыг сахих талаар Японы гаргаж буй хүчин чармайлтын тухайд 87% нь “маш хэрэгтэй байгаа” эсвэл “ер нь бол хэрэгтэй байгаа” хэмээн хариулжээ.
  4. Өөрөө сурах эсвэл дотныхоо хүнийг сурахыг зөвлөх бол аль улсыг сонгох байсан вэ гэсэн асуултанд 27% нь Япон улсыг сонгож “ИХ-20”-ийн улс орнуудын дотроос Япон улс хамгийн өндөр үнэлгээг авлаа.
  5. “ИХ-20”-ийн улс орнуудын дотроос цаашид хамгийн чухал хамтрагч болох улс(бүс нутаг)-ыг сонгох (олон хариулт өгч болох) асуултанд 39% нь Япон улсыг сонгосон нь Оросын дараа 2 дугаар байранд орлоо.