Монгол-Япон сургалтын эмнэлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол
2019/4/25
4 дүгээр сарын 1-ний өдөр, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Монгол-Япон сургалтын эмнэлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Нийт 8 орчим тэрбум иений өртөгтэй уг эмнэлэг нь Монголын цорын ганц анагаахын чиглэлийн улсын их сургууль болох АШУҮИС-ийн монголдоо анхдагч сургалтын эмнэлэг болох бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Ингэснээр төгсөлтийн дараах өндөр түвшний сургалт явуулах тогтолцоо бүрдэх ба тэргүүлэх зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 3-р шатлал болон 2-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, монголын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм.

![]() |
![]() |
Тууз хайчлах ёслол | Элчин сайд Такаока Масато мэндчилгээ дэвшүүлэв |
![]() |
![]() |
Монгол-Япон сургалтын эмнэлэгийн гадна тал | Суурилуулсан тоног төхөөрөмж |