Япон, Монголын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалт
2021/7/23

7 дугаар сарын 22-ны өдрийн 15:30 цагаас Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ойролцоогоор 30 минутын дээд хэмжээний уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд доорх асуудлуудын талаар ярилцав. Үүнд:
1. Гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа Ерөнхий сайд Ё.Сүга илэрхийлээд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн аюүлгүй-амар тайван Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулахаа онцлохын хамт Стратегийн түнш орон болох Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх бодолтой байгаагаа дурдав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халуун дотноор хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд Олимпын наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулах бодолтой байгаагаа онцлов. Мөн ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс хойш Япон Улсаас явуулж ирсэн тууштай дэмжлэг туслалцаа болон өнгөрсөн жилээс эхлэн шинэ төрлийн коронавирусын халвартай тэмцэхэд төрөл бүрийн дэмжлэг туслалцааг Монгол Улсад үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв.
2. Ерөнхий сайд Ё.Сүга эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсыг чухалчилж үздэг бөгөөд ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж энэхүү түүхэн ойг залуу үеийн оролцоотойгоор ёслол төгөлдөр тэмдэглэх саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн талууд 50 жилийн ойн хүрээнд төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.
3. Ерөнхий сайд Ё.Сүга хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 7 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийсэнд баяр хүргэв. Мөн Япон Улс бүтээн байгуулалтын ажлыг дэмжин Япон компаниудын консерциум хамтран оролцож байгаа тус Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг саадгүй хэвийн явуулахын тулд үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар талууд санал нэгдэв. Түүнчлэн Ерөнхий сайд Ё.Сүга “Акита нохой хамгаалах нийгэмлэг”-ээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд акита үүлдрийн нохой бэлэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнийг уламжлахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархан хүлээж авав.
4. Талууд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” санаачлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо улам нягтруулахаар санал нэгдэв. Мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд цаашид ч хамтран ажиллахаар санал нэгдэв.