Сүхбаатар аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2022/11/14
1 Гарын үсэг зурсны дараа
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
    11 дүгээр сарын 14-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурав.
 
     Засаг дарга М.Идэрбат, өнөөдрийг хүртэл Өвсний үндэс хөтөлбөрөөр тус аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын нэн шаардлагатай, чухал төсөл хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
 
     Уг төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны дээвэр, гадна фасад, дотор засал (дээвэр, хаалга, цонх, шал, халаалт болон агааржуулалтын систем), цахилгааны засвар зэрэг ажлууд хийгдэж тус сургуульд эрүүл, аюулгүй сургалтын орчинг бүрдүүлэх юм.
     Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 584 дэх, Сүхбаатар аймагт хэрэгжих 14 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,923 ам.доллар (743,530,700 орчим төгрөг) юм. 
3 Уулзалтын үеэр