Сүхбаатар аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/1/15

1 дүгээр сарын 14-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь оролцов.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара, энэ удаагийн төсөл хэрэгжснээр эрүүл мэндийн байгууллагын орчин, нөхцөл сайжирч, эмчлүүлэгч иргэд болоод тэнд ажиллаж буй ажилтан, ажиллагсад тохь тухтай орчинд ажиллах, аймгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, Өвсний үндэс хөтөлбөрийн зүгээс тус аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын нэн шаардлагатай, чухал төсөл хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа дурдав.
Төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэнэ. Тус эмнэлгийн хувьд дээврээс дусаал гоожих, цахилгааны тоноглолын гэмтэл, саатлаас үүдэн цахилгаан тасардаг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлийг бий болгодог байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажиллагсад тохь тухтай орчинд ажиллах, аймгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж сувилуулах нөхцөл боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жил “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжих 15 дахь төсөл болж байгаа бөгөөд энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 233,748 ам.доллар байх юм.