2022 оны Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл
2021/4/26
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл зарлагдлаа. Бүртгэл 2021 оны 5-р сарын 17-ны /Даваа гараг/ өдрөөс 5-р сарын 28-ны /Баасан гараг/ өдрийн 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн материалыг шуудан эсвэл цахим шуудангаар хүлээж авна. Тодорхой шалтгааны улмаас шуудан эсвэл цахим шуудангаар материалаа илгээх боломжгүй тохиолдолд 5 сарын 14-ний 12 цагаас өмнө Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбоо барина уу.
Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
1. Товч танилцуулга
Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоо бүхий мэргэжлийн салбарт суралцах боломжтой бөгөөд Японы их, дээд сургуульд судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна. Судлаач оюутан нь суралцаж буй хугацаандаа магистрантур, докторантурын шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн тэтгэлгтэйгээр суралцах боломжтой.
Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр: 143,000 иен /Судлаач оюутан/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
Тэтгэлэг олгох хугацаа: Суралцаж буй хугацаанд
Магистрант, докторант: Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа
Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийн зардлыг Японы Засгийн газар хариуцна.
2. Болзол, шалгуур
3. Материал хүлээн авах
Тус Элчин сайдын яам нь зөвхөн 2021 оны 5-р сарын 28-ны /Баасан гараг/ өдрийн 17:45 цагаас өмнө хүлээж авсан материалыг бүртгэнэ. Бүртгэлийн материал дутуу тохиолдолд бичиг баримтын шалгаруултад хамруулах боломжгүй. Та өргөдлийн маягтыг зөвхөн англи, эсвэл япон хэлээр бөглөж өгнө үү. Монгол хэлээр үйлдэгдсэн бичиг бримтуудыг англи, эсвэл япон хэлэнд хөрвүүлэх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
※ Тогтсон хаягтын эндээс татаж авах.
※Илгээх бичиг баримтын эх хувь (тус бүр 1 ш.)-ийг бүрдүүлж илгээнэ (хуулбар шаардахгүй).
※Шуудангаар илгээх бол үдэхгүй, бичиг баримтын дугаарын дагуу хийж илгээнэ үү.
※ (3)Сурлагын дүн, (4)сургуулийн тодорхойлолтын тухайд:
4. Шалгаруулалт
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
2021 оны 6 дугаар сарын 21-ний (Даваа гараг) өдөр тэнцэгсдэд цахим шуудангаар мэдэгдэнэ.
4-2 Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтын тухайд шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан үзэж, шалгалт авах арга, хугацааг шийднэ. Шийдвэрийн талаарх мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудас, фэйсбүүк хаягаар 6 сарын сүүлээр гаргана.
Өгөх шалгалт: Англи хэл, япон хэл.
4-3 Цахим ярилцлага (Зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтад тэнцэгсдэд ярилцлагын шалгалтын тухай мэдээлэл өгнө. 7 сарын эхээр авах төлөвлөгөөтэй байна.
4-4 Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтад тэнцэгчид элсэх хүсэлтэй сургуультайгаа өөрсдөө холбоо тогтоож, судлаач эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна. Энэ тухай тэнцэгсдэд жич дэлгэрэнгүй тайлбарлах болно.
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана.
5. Холбоо барих
Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс
Утасныдугаар: 99104966 (ажлын цаг үдээс өмнө 9:00-13:00, үдээс хойш 14:00-17:45)
Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас хөтөлбөрт өөрчлөлт орох, сонгон шалгаруулалтыг хойшлуулах, цуцлах тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.
Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
1. Товч танилцуулга
Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоо бүхий мэргэжлийн салбарт суралцах боломжтой бөгөөд Японы их, дээд сургуульд судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна. Судлаач оюутан нь суралцаж буй хугацаандаа магистрантур, докторантурын шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн тэтгэлгтэйгээр суралцах боломжтой.
Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр: 143,000 иен /Судлаач оюутан/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
Тэтгэлэг олгох хугацаа: Суралцаж буй хугацаанд
Магистрант, докторант: Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа
Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийн зардлыг Японы Засгийн газар хариуцна.
2. Болзол, шалгуур
Иргэншил: | Монгол Улсын иргэн байх. |
Нас: | 1987 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн |
Боловсрол: |
|
Сурлагын дүн: | Сүүлийн төгссөн ид/дээд сургуулийн болоод магистр, докторын курсын сурлагын Голч дүн 3.5 буюу түүнээс дээш байх /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/. |
Эрүүл мэндийн байдал: | Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх. |
Японд очих хугацаа: | 4 сарын элсэлт: 2022 оны 4 сарын 1-7ны өдрүүдэд Японд очих боломжтой байх. 10 сарын элсэлт: Хүлээн авах сургуулийн шийдвэрийн дагуу 9 сар эсвэл 10 сард 14 хоногийн дотор Японд очих боломжтой байх. |
Бусад нөхцөл: |
|
3. Материал хүлээн авах
Тус Элчин сайдын яам нь зөвхөн 2021 оны 5-р сарын 28-ны /Баасан гараг/ өдрийн 17:45 цагаас өмнө хүлээж авсан материалыг бүртгэнэ. Бүртгэлийн материал дутуу тохиолдолд бичиг баримтын шалгаруултад хамруулах боломжгүй. Та өргөдлийн маягтыг зөвхөн англи, эсвэл япон хэлээр бөглөж өгнө үү. Монгол хэлээр үйлдэгдсэн бичиг бримтуудыг англи, эсвэл япон хэлэнд хөрвүүлэх шаардлагатай.
Хэзээ: | 5 дугаар сарын 17-ны өдрөөс /Даваа гараг/ 5-р сарын 28-ны өдөр /Баасан гараг/ 17:45 цаг хүртэл |
Материалыг шуудангаар илгээх: | Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэс Хаяг: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Элчингийн гудамж 10, Шуудангийн хаяг 1011 Анхаарах зүйлс:
Доорх цахим хуудас болон утасны дугаараар материалаа очсон эсэсхийг шалгах боломжтой. http://www.mongolpost.mn/service/cat/1 http://www.mydelivery.mn/ Лавлах утас: 1800-1613 |
Материалыг цахим шуудангаар илгээх | Бүртгэлийн материалыг доорх имэйл хаяг руу илгээнэ үү: (Илгээх материалын хэмжээ том бол https://wetransfer.com/、https://www.transfernow.net/ зэрэг програмыг ашиглан илгээнэ үү. Том хэмжээ бүхий материалыг шууд хавсарган илгээхэд ирэхгүй тохиолдол гардагийг анхаарна уу.) Судлаач оюутан: jscholarship3@ul.mofa.go.jp |
Материал хүлээн авсны дараа холбоо барих: | Бүртгэлийн материалыг хүлээн авмагц Элчин сайдын яамнаас “материал хүлээн авсан” тухай цахим шуудангаар мэдэгдэнэ. 6 дугаар сарын 1-ний Мягмар гараг хүртэл мэдэгдэл хүлээн аваагүй хүмүүс 6 дугаар сарын 4-ний өдрийн дотор 99104966 утсаар холбоо барина уу. 5 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө материал хүлээн авсан эсэх талаар ямар нэгэн хариу өгөх боломжгүйг анхаарна уу. |
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх бичиг баримт | Эх хувь | |
(1) | Өргөдөл /тогтсон маягт/ | 1 |
(2) | Судалгааны төлөвлөгөө /тогтсон маягт/ | 1 |
(3) | Төгссөн их сургуулийн дүнгийн жагсаалт. суралцаж байгаа бол сурлагын дүнгийн жагсаалт | 1 |
(4) | Төгссөн их сургуулийн диплом | 1 |
(5) | Суралцаж буй хүмүүс Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/ Ажиллаж буй хүмүүс Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/ |
1 |
(6) | Суралцсан их сургууль эсвэл сүүлд төгссөн сургуулийн захирал, хариуцсан багшийн тодорхойлолт | 1 |
(7) | Ажиллаж буй газрын даргын тодорхойлолт /зөвхөн ажиллаж байгаа хүмүүст хамаарна/. | 1 |
(8) | Дипломын ажлын хураангуй /зөвхөн дипломын ажил бичсэн хүмүүст хамаарна/. | 1 |
(9) | Цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх. Зурагны ард нэрээ тодорхой бичиж, өргөдлийн маягтын заасан хэсэгт наана уу/. | 1 |
(10) | Гадаад хэлний шалгалтын гэрчилгээ (япон хэл, англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ байгаа бол) | 1 хуулбар |
※Илгээх бичиг баримтын эх хувь (тус бүр 1 ш.)-ийг бүрдүүлж илгээнэ (хуулбар шаардахгүй).
※Шуудангаар илгээх бол үдэхгүй, бичиг баримтын дугаарын дагуу хийж илгээнэ үү.
※ (3)Сурлагын дүн, (4)сургуулийн тодорхойлолтын тухайд:
- Их/дээд сургуулиас олгосон тамга тэмдэгээр баталгаажуулсан тодорхойлолт, эсвэл тухайн сургуулийн ТҮЦ машинаас олгох тодорхойлолт байж болно.
- Нотариатаар баталгаажуулаагүй бичиг баримтыг хүлээн авах ч хөл хорионы дараа заавал баталгаажуулах шаардлагатай.
- Хүлээн авсан материалыг буцаах боломжгүй. Зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцэж шалгарсан хүмүүсээс бичиг баримтын эх хувийг шаардах болно. Иймд материалаа цахим шуудангаар илгээх тохиолдолд шалгаруулалт дуустал эх хувиа хадгалаж байхыг анхааруулж байна.
- Цаашид магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол их сургуулийн дүн, докторын хөтөлбөрт хамрагдах бол магистрын сургалтын дүнгийн хуулбарыг илгэнэ. Мөн одоо суралцаж байгаа бол сургуулийн дүнгийн тодорхойлтыг илгээнэ.
- Дүнгийн тодорхойлолтод дундаж оноо/дүн (GPA)-г тооцож гаргасан эсэхийг шалгана уу. Сурлагын дундаж оноо/дүн (GPA)-г тооцож гаргаагүй бол материалыг хүлээн авахгүй.