Японд суралцах мэдээллийн яармаг 2021
2021/10/4


10 дугаар сарын 2-ны өдөр, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс "Японд суралцах мэдээллийн яармаг 2021" онлайнаар зохион байгуулжээ. Энэ удаад Японы Элчин сайдын яамнаас Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай танилцуулж, онлайнаар оролцсон иргэдийн асуултад хариулт өгөв. Мөн энэ үеэр 3 жилийн өмнө Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтад тэнцэж, эдүгээ Японы Токиогийн их сургуульд суралцаж буй Г.Тэнгисболд өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Энэ өдөр тус яармагт оролцож чадаагүй бол “Японд суралцах мэдээллийн яармаг 2021 (edujapan.mn)” сайтаас мэдээллийг харах боломжтой.
Энэ өдөр тус яармагт оролцож чадаагүй бол “Японд суралцах мэдээллийн яармаг 2021 (edujapan.mn)” сайтаас мэдээллийг харах боломжтой.