27 дахь удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болов
2024/9/10
9 дүгээр сарын 8-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монголын хөнгөн атлетикийн холбоо болон тус марафоныг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан 27 дахь удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцов.
Тус тэмцээнд бүх насны гүйгчид 3км, 5км, 10км, 21км-ын зайн төрөлд талын салхийг зүсэн уралдлаа. Энэхүү тэмцээнд саяхан болсон Парисийн олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцсон марафон гүйлтийн ОУХМ Г.Хишигсайхан, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод Камбож Улсыг төлөөлөн оролцсон тамирчин Нэко Хироши нар оролцсон юм.
Элчин сайд нээлтийн үеэр нийт гүйгч нарт хандан “Зөвхөн Монголд л байх энэхүү онцгой хийгээд гайхалтай марафондоо нүд алдам тал нутгийн анхилам үнэрийг цээж дүүрэн амьсгалж, царцааны царгих дууг сонсонгоо энэ бүхнээс таашаал аван уралдахыг хүсэж байна” гэв.