26 дахь удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болов

2023/9/19
1 Нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлж “Ниши-Нихон Монгол” холбооны дарга Каваүчи Широ
2 Гарааны үеэр
   9 дүгээр сарын 10-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Хүй долоо худагт зохион байгуулагдсан 26 дахь удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцов.
 
   Энэхүү тэмцээнийг тус марафоныг зохион байгуулах хороо, Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж, “Ниши-Нихон Монгол” холбоо ивээн тэтгэн, Японы ЭСЯ дэмжин оролцлоо. Бага балчир хүүхдээс өгсүүлэн настан буурал хүртэлх 1,000 орчим гүйгчид 3км, 5км, 10км, 21км-ын зайн төрөлд талын нутгийн салхин дор гүйж уралдлаа.
 
   Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Наадмын морьд уралдан давхисан уудам талд хүч сорин түрүүлж ирсэн тэмцээний ялагчийг хүлэг морь, хундан цагаан хониор мялааж буй нь ганц Монголд л мэдрэх өвөрмөц хийгээд гайхалтай шагнал байна. Нийт гүйгчид, мөн энд ирсэн хүн бүхэнд дурсамж дүүрэн мартагдашгүй тэмцээн байгаасай гэж хүсэж байна” гэв.
3 Хагас марафоны эрэгтэй төрөлд түрүүлсэн Д.Гантулгыг мориор шагнав.
4 Хагас марафоны эмэгтэй төрөлд түрүүлсэн Г.Хишигсайханыг мориор шагнав.
5 Хагас марафоны гадаад тамирчны эрэгтэй төрөлд түрүүлсэн Эгүчи Рёог хониор шагнав.
6 Хагас марафоны гадаад тамирчны эмэгтэй төрөлд түрүүлсэн Ямаками Юкиног хониор шагнав.