Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 25 дахь удаагийн “Тал нутгийн олон улсын марафон гүйлт”-ийн тэмцээн зохион байгуулагдав
2022/9/16
9 дүгээр сарын 11-ний өдөр Хүй долоо худагт 25 дахь удаагийн “Тал нутгийн олон улсын марафон гүйлт”-ийн тэмцээн боллоо.
Цар тахлын улмаас 3 жил завсарласны эцэст зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 8 наснаас 91 нас хүртэлх янз бүрийн насны 1,500 орчим гүйгчид оролцож, цэлмэг нартай өдөр 3км, 5км, 10км, 20км-ийн зайн төрөлд хурд, хүчээ сорилоо.
Нээлтийн үеэр Элчин сайд Х.Кобаяши тэмцээнд оролцогчдод хандан “Байнгын бэлтгэлийн үр дүнгээ өнөөдөр харуулж, бүхий л хүчээ дайчлан уралдаж, Монголын тал нутгийн үзэсгэлэнг биеэрээ мэдрэхийн сацуу ийм сайхан цаг мөчийг хамтдаа хуваалцаж байгаатай зэрэгцээд дэлхийн нөгөө хэсэгт дайны гал дунд хүнд бэрхийг туулж буй хүмүүс байгаад сэтгэлээ хандуулахыг хүсээд барианд орох торгон мөчийг хүлээнэ” гэв. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр хагас марафоны төрөлд түрүүлсэн эмэгтэй, эрэгтэй ялагчдад шагналын цом гардуулж, морь бэлэглэв.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жилийг “Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарласан билээ. Энэ жилийн марафонд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн 200 гаруй сурагчдаас гадна залуу үеийнхэн олноор оролцсон тэмцээн боллоо.
Спортоор дамжин Япон, Монголын харилцаа улам өргөжихийн сацуу хоёр орны цаашдын хөгжилд ч улам түлхэц болно хэмээн найдаж байна.