“Spotlight International Art 2024” өдөрлөгт оролцов

2024/5/7
1 Монголын Оригами урлалын холбооны тэргүүн, гишүүдийн хамт
2 Япон судлаач Д.Төмөрбаатар болон “Цаасан шувуу” дууг олонд хүргэсэн дуучин Д.Оюунтүлхүүр
 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Японы ЭСЯ-наас Монгол Арт Галерейд зохион байгуулагдсан “Spotlight International Art 2024” өдөрлөгт оролцлоо.
   Энэхүү өдөрлөг нь дэлхийн соёлыг сурталчлан таниулах замаар монгол хүүхэд, багачуудад олон орны соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой бөгөөд энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үеэр Японы ЭСЯ Монголын Оригами урлалын холбоо хамтран Японы уламжлалт соёл болох оригами бүтээлийн үзмэрүүдийг дэлгэж, оригамиг хэрхэн хийх тухай зааж таниуллаа. Энэ хоёр өдрийн турш 800 гаруй хүүхдүүд хүрэлцэн ирж, өдөрлөг хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
3 Оригами бүтээлүүд
4 Оригамигаар хийсэн нинжагийн 4 ирт хутга болон дуулга