Элчин сайд Х.Кобаяши Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуультай танилцлав

2022/4/18
1 Багш нарын хамт
2 Сурагчдын бүтээлийг үзэж буй Элчин сайд Х.Кобаяши болон сургуулийн захирал Ч.Зоригтбаатар
 4 дүгээр сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Төрийн өмчийн уг сургуульд Японы сүмо бөхийн дэвжээнд амжилт үзүүлж буй Ичиножо буюу А.Ичинноров суралцаж байжээ. Тус сургуулийн 500 орчим сурагчид суурь боловсролоос гадна жүдо, хүндийн өргөлт, чөлөөт бөх, сагсан бөмбөг зэрэг спортын 10 төрлийн аль нэг төрөлд дагнан мэргэшиж, мэргэжлийн тамирчин болохоор хичээллэж байна. Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил спортын салбарт ч хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай санал солилцож, дэлхийн тавцанд гарахыг зорьж буй сурагчдад урмын үгээр мэндчилгээ дэвшүүлэв.
 
3 11-р ангийнхан
4 Санал солилцох үеэр
5 Жүдо бөхийн хичээлийн үеэр
6 Жүдо бөхөөр хичээллэж буй сурагчдын хамт