30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээнд оролцохыг урьж байна

2024/9/9
1
 Тус ЭСЯ Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС болон Япон Сантай хамтран 30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
 Энэ удаад ахлах ангийн сурагчдын ангилал “Өөрийгөө сорьж үзмээр байгаа зүйл”, их сургуулийн оюутнуудын ангилал “Хариуцлага” хэмээх сэдэвтэй байна.
 Бичиг материалын болон ярилцлагын шалгалтад тэнцсэн оролцогчид 11 дүгээр сарын 16-ны /Бямба/ 13:00 цагаас Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдах үндсэн шалгаруулалтад оролцох боломжтой.
 Бүртгэх хугацаа:

  10 сарын 21-ний/Даваа/- 26-ны /Пүрэв/ өдрүүдэд 15:00-18:00 цаг болон
  25-ны /Баасан/ 09:30-12:00 цаг
  
 Бүртгэх газар:

  Сургууль тус бүр оролцох илтгэлээ сонгон нэгтгэж, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд /1 давхрын үүдний танхим/ ирүүлнэ.
  Шуудангаар ирүүлэх бол 24-ны /Пүрэв/ өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд ирсэн байх шаардлагатай.
 
  Дэлгэрэнгүй мэдээллийг доорх удирдамж хэсгээс үзэж танилцана уу.
    Удирдамж: (日本語モンゴル語
 
 Энэ жил мөн адил япон хэл суралцаж буй оюутан, сурагч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 
   Холбоо барих:
   Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо:        9425-9605 /Нармандах/
   ШУТИС:                                                               8808-0683 /Эрдэнэчулуун/